С.Бямбацогт: Хариуцлага алдсан сайд нарыг бас ярих ёстой
МАН-ын бүлгээс өгч байгаа шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлээгүй тохиолдолд Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох асуудлыг тавих болно гэдгээ ч мэдэгдсэн. Энэ үеэр С.Бямбацогт даргаас дараах асуултад хариулт авлаа.
Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Засгийн газрын бүтцийг шинэчлэн баталлаа. Танай бүлгийн зүгээс Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгах боломжтой гэдэг санал гаргасан ч дэмжлэг авсангүй. Шинэ бүтцийн талаар та юу хэлэх вэ?
Ерөнхий сайд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын бүтцийг шинэчлэн боловсруулж, УИХ-д оруулж ирснээр шинэ бүтцийг баталлаа. Манай намын байр суурь эхнээсээ тодорхой байсан. Бид “Бүтэц, хариуцлага хоёр тусдаа шүү, бүтцээр далимдуулж хариуцлагаас бултахгүй шүү” гэдэг байр сууриа удаа да раа илэрхийлснийг хэн хүнгүй мэ дэж байгаа байх.
Түүнээс гадна сал бараа удирдаж чадахгүй байгаа зарим сайдын статусыг өөрч лөх нийгмийн захиалгын үүд нээс манай бүлгийн зүгээс Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг нэгтгэх асуудлыг хөндсөн л дөө. Энэ яамыг холбогдох яаманд нь нэгтгэж, байршуулъя гэдэг саналыг гаргасан юм. Бидний гаргасан энэ саналыг Төрийн байгуулалтын байн гын хороон дээр хэлэлцээд олон хийн дэмжлэг авсан ч чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэд хэн хүний саналаар унасан. Угтаа энэ санал бол соёлын бо лон спортын салбарынхны хүсэлт байсан юм.
Яах аргагүй тамирчид, спортынхон маань өмнө нь ямар материаллаг баазтай үйл ажиллагаа явуулж байв. Гэтэл энэ яамыг дангаар нь байгуулснаар дордсон. Соёлын салбар өмнө нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд харьяалагддаг байхдаа төсөв мөнгө, цалин, нийгмийн хамгаалал гээд ахуй хангамж сайн байсныг салбарынхан ярьж байгаа.
Өнөөдөр төрийн албан хаагчдын дундаж цалин 700-800 мянган төгрөг болсон байхад соёлын салбарынхан 400-500 мянган төгрөгийн цалинтай байх жишээтэй. Төрийн албан хаагч нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэвэр авдаг бол соёлын салбарынхан 12 сарын тэтгэмж авдаг.
Иймэрхүү байдлаар орон нутагт соёлын салбарынхан хүнд байдалтай байна. Товчхондоо, энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдэхгүй, төсөв нь хүрэлцэхгүй байна. Ийм учраас бид соёлын салбарыг зохих яаманд нь нийлүүлье гэдэг санал гаргасан ч харамсалтай нь дэмжигдсэнгүй.
-Хариуцлагагүй ажилласан сайд нарыг нэгтгэсэн яамдын сайд нартай хамт оруулж ир гэж байгаа юм байна. Тухайлбал, аль яамны, хэн гэдэг сайдад хариуцлага тооцох санал гаргаж байгаа юм бэ?
Бидний ярьж байгаа асуудал зургаан яамыг нэгтгэснээр асууд лыг дуусгачихаж болохгүй. Шат шатандаа зөвлөх, орлогч дарга нараа цөөлөх хэрэгтэй байна. Яамдад өмнө нь 900 хүн ажиллаж байсан бол өнөөдөр 1600-д хүрчихээд байна. Тиймээс энэ бүхнийг шийдэх хэрэгтэй. МАН эрх барьж байх үеийн Засгийн газрын бүтцэд шилжиж байгаа бол орон тоо, төсөв зардлаа ч мөн тэр хэмжээнд аваачих ёстой гэж бид үзэж байгаа.
Төрийн албан хаагч нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэвэр авдаг бол соёлын салбарынхан 12 сарын тэтгэмж авдаг.
Ингэж хэмнэсэн мөнгөөрөө төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэх нөхцөлийг бүр дүүлэх ёстой гэж харж байгаа. Мөн х ар иуцлагатай холбогдуулж Ерөн хий сайд Н.Алтанхуягт шаард лага хүргүүлэх гэж байна. “Бид таны оруулж ирсэн бүтцийг дэмжээд батлуулаад өглөө. Харин хариуцлагын асуудлаас бултаж, зугтахгүй байх хэрэгтэй шүү. Бүрэлдэхүүн буюу шинээр томилох зургаан сайдын нэрийг оруулж ирэхдээ нэгдүгээрт, “Давхар дээл”-гүй хүнийг оруулж ир. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахгүй байх ёстой.
Хоёрдугаарт, Эдийн засгийн хөгжлийн сайдад хариуцлага тооцохыг хөндсөн ч бүтцийн өөрчлөлтөд өртөөд энэ асуудлыг хэлэл- цэхээргүй болж байна. Тийм учраас энэ мэтээр салбар нь унасан, ажлаа хийж чадахгүй байсан, бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан сайд нарыг дахиж томилохгүй байх ёстой гэдэг зарчмыг барих шаардлага тавьж байна. Өөрөөр хэлбэл, бүтцийн өөрчлөлтөөр удирдаж байсан яам нь татан буугдсан бол хуучин сайд нь дахин томилогдохгүй байх ёстой
-Хариуцлага тооцуулах хүсэлтээ хэнд хаяглаж байгаагаа тодруулна уу?
Зургаан сайдыг шинээр томилохдоо бүрэлдэхүүнтэйгээ хамт хариуц лагагүй ажиллаж байгаа яамдын сайд нарыг өөрчлөх асуудлыг оруулж ир гэж байгаа. Тухайлбал, бид Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдыг ярьж байгаа. Атарын III аяны хүрээнд газар тариалангийн салбар ямар хэмжээнд хүрснийг хэн хүнгүй мэднэ. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ салбар уналтад орчихлоо.
Энэ утгаараа салбарын сайд нь ажлаа сайн хийж чадахгүй байна гэж бид харж байгаа. Түүнчлэн Эрүүл мэнд болон, Сангийн яам ч мөн үүнд хамаарна. Улсын эдийн засаг санхүү хүндэрсэн нь ганц Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудал биш, санхүү улсын төсөв мөнгөний бодлогыг хариуцаж байгаа Сангийн сайдад ч мөн хариуцлага тооцох ёстой. Энэ шаардлагыг бид Ерөнхий сайдад хүргүүлнэ.
Төсвийг өргөн барьсан байгаа. Танай бүлгээс бүтэцтэй уялдуулж, төсвөө тооцоолохыг сануулж байсан. Тэгэхээр төсөв дээр ямар зохицуулалт хийх ёстой гэж үзэж байгаа вэ?
Өмнө нь 19 сайдтай 16 яамтай үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 16 сайдтай 13 яамтай болж байна. Энэ хэрээр төсвийн ерөнхийлөн захирагч нар санал гаргаж, салбарынхаа бодлогыг тодорхойлж, Засгийн газар дээр нэгтгэсний дараа УИХ-д өргөн барьснаар төсвийг хэлэлцдэг.
Яамдад өмнө нь 900 хүн ажиллаж байсан бол өнөөдөр 1600-д хүрчихээд байна.
Нэгэнт бүтэц өөрчлөгдсөн, бүрэлдэхүүнээ өргөн барих гэж байгаа учраас энэ бүх асуудал дууссаны дараа төсвөө өргөн барих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа төсвөө буцаан татаж бүтэц, бүрэлдэхүүнтэйгээ уялдуулахаас гадна хуульдаа нийцүүлж өргөн барихыг шаардаж байгаа. Өнөөдөр төсвийн анхны хэлэлцүүлгийг хийхээр хуваарьт орсон байгаа.
Хэрвээ энэ чигээрээ төсвөө хэлэлцээд явбал хууль зөрчинө гэсэн үг. Тийм учраас Засгийн газар шинэ бүтцээр ажиллаад эхэлсний дараа төсвөө дахиж, Загсийн газар дээр нягталж хуульд нийцүүлснийхээ дараа УИХ-д өргөн барих ёстой.