Д.Батцогт: Орж ирж байгаа бүтэц надад таалагдахгүй байна
УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Батцогт
2014.10.06

Д.Батцогт: Орж ирж байгаа бүтэц надад таалагдахгүй байна

УИХ-ын чуулган Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудлаар хуралдсаар байна.

Шинээр оруулж ирж байгаа хуулийн төслөөр бол  Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам,Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчлөхөөр тусгасан билээ.

УИХ-ын гишүүн Д.Батцогт:

Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэдэг зөв. Гэхдээ орж ирж байгаа бүтэц надад таалагдахгүй байна. Манай улс эрчим хүчний хомсдолтой байна. Үүнийг эрчим хүчээ өөрсдөө үлйдвэрлэж, цаашид экспортлодог болоё гэсэн. Ийм зорилго тавиад Эрчим хүчний яам байгуулсан. Гэтэл эрчим хүчний яамыг нэгтгэх нь буруу гэж бодож байна. Дандаа л нийгмийн чиглэлийн яамдаа аваад үлдэх нь ч буруу. Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэх нь ч буруу. Засгийн газрын хийж байгаа гол ажлууд энэ 2 яамтай л холбоотой шүү дээ.