2014.10.10

С.Бямбацогт: Хариуцлагын асуудлыг давхар яривал бид дэмжинэ

Засгийн газрын бүтцийг УИХ-ын гишүүд цаг сунган өргөн баталсан.

Харин өчигдрөөс Засгийн газрын бүрэлдэхүүний талаарх хүлээлт таамаг хөвөрч эхлээд байна. Хууль тогтоох түвшинд ажиллаж байгаа намууд Засгийн газрын бүрэлдэхүүний талаар ямар байр суурьтай байгааг онцоллоо.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Бүрэлдэхүүнтэй холбоотойгоор бид мэдээлэл хийлээ. Цаашдаа бүрэлдэхүүнийг оруулж ирэхдээ бүтэц өөрчлөгдсөнөөс хариуцлагын асуудлыг орхигдуулж болохгүй.

Хариуцлага тооцох ёстой сайд нар, яам нь татан буугдсан бол дахин ямар нэгэн байдлаар сайдын албан тушаалд очих ёсгүй. Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хариуцлага тооцох ёстой. Ийм байдлаар хариуцлагын асуудлыг давхар ярих юм бол бид дэмжинэ” гэлээ.