Ховд аймгийн МАЧХолбооны салбарын Алтай сумын малчдын төлөөлөл Улаанбаатар хотод ирж МАЧХолбооны тэргүүн Баасантай уулзлаа
МАЧХолбооны хүндэт тэмдгээр шагнаж урамшууллаа.
2014.10.13

Ховд аймгийн МАЧХолбооны салбарын Алтай сумын малчдын төлөөлөл Улаанбаатар хотод ирж МАЧХолбооны тэргүүн Баасантай уулзлаа

Ховд аймгийн МАЧХолбооны салбар байгуулагдаад нэг жил болох хугацаанд сум орон нутагтаа салбаруудаа байгуулж өөр бусад олон ажил зохиож ахмадуудаа хамруулж байна.

2014 оны 10 сарын 4-нд Улаанбаатар хотод зочлон ирж МАЧХолбооны тэргүүн Баасантай уулзалт ярилцлага хийлээ. Нийт 15 ахмад ирсэн бөгөөд бүгд улс аймгийн тэргүүний малчин цолтой, 5-13 хүүхдийн эх хүмүүс байлаа.

МАЧХолбооны тэргүүн Г.Баасан эдгээр ахмадын төлөөллийг олон мянган ахмадуудаа үлгэрлэн манлайлж байгааг нь тэмдэглээд МАЧХолбооны хүндэт тэмдгээр шагнаж урамшууллаа.