Ахмадуудын дунд гүйлтийн тэмцээн зохион байгууллаа
Уралдаан 50-59; 60-69; 70-79 насны ангиллаар болов
2014.10.15

Ахмадуудын дунд гүйлтийн тэмцээн зохион байгууллаа

Монголын Ахмадын болон Олон Улсын Ахмадын өдрийг угтан МАМХолбоо Хөнгөн атлетикийн холбоотой хамтран ахмадуудын дунд 2014.9.26 нд 10 цагаас 50-59; 60-69; 70-79 насны ангиллаар Кросс уралдаан зохион байгуулав.

Тэмцээнийг МАМХолбоо, Хөнгөн атлетикийн холбооны ажилтнууд зохион байгуулж, Хөнгөн атлетикийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Сумъяа, МАЧХолбооны мэргэжилтэн Тунгалаг, тэргүүний туслах Дэлгэрзаяа нар шүүгчээр нь ажиллалаа. Тэмцээнд оролцсон ахмадуудыг нас насаар нь амжилтыг харгалзан 1,2,3 дугаар байруудыг эзлүүлж шагнаж урамшуулав.