
НАМЭХ-ны гүйцэтгэх захирал Б.Цогзолмаа ном хандивлав
2014.10.16
НАМЭХ-ны гүйцэтгэх захирал "ЭКО ТАНХИМ"-д ном хандивлалаа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэгийн санаачилгаар байгуулагдаж байгаа "ЭКО ТАНХИМ"-д байгаль, экологитой холбоотой ном сурах бичиг, судалгааны ажил, сонин сэтгүүл зэргийг хандивлах үйл ажиллагаа үргэлжилж олон байгууллага, хамт олон, иргэд маань идэвхтэй оролцож байна.
НАМЭХ-ны гүйцэтгэх захирал Б.Цогзолмаа энэхүү танхимд маань судалгааны материалууд болон байгаль, экологийн ном, сурах бичгүүдийг хандивлалаа.
Оюуны хөрөнгө оруулалт хийж, үнэтэй хувь нэмэр оруулж байгаа танд талархал илэрхийлье. Та бүхэн ч мөн адил хувь нэмрээ оруулж ном хандивлаарай