Э.Бат-Үүл: Засгийн газар МАХН-тай далдуур улстөрийн тохиролцоо хийжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл
2014.10.20

Э.Бат-Үүл: Засгийн газар МАХН-тай далдуур улстөрийн тохиролцоо хийжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл дөнгөж сая мэдэгдэл хийлээ.

Тэрээр "АН дарга Н.Алтанхуяг МАХН-ын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсныг АН-ын гишүүд, дэмжигчид цочирдон хүлээн авлаа.

Энэхүү гэрээ нь МАХН-тай албаар улс төрийн тохиролцоо хийжээ гэж дүгнэхээр байна. Энэ тохиролцоо нь намынхаа дүрмийг санаатайгаар зөрчиж, жирийн гишүүд дэмжигчдээсээ нуух замаар хийсэн нь улс төрийн ёс зүйтэй алхам бус, цэвэр хуйвалдааны шинжтэй үйдэл юм.

Энэхүү гэрээнд бичсэнчлэн нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчинг дэмжиж ажиллана гэсэн заалтыг нийслэлийн нутаг дэвсгэрт дагаж мөрдөхгүй гэдгийг хатуу мэдэгдье." гэлээ.