УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.10.23

С.Ганбаатар: Би сонгуулиар нэг ч удаа Оюутолгойг яриагүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

Таныг анх УИХ-д орсны дараа шууд хоч тань өөрчлөгдсөн гэж ярих юм ?

УИХ-ын гишүүн болоод “Босоо Ганбаатар” гэдэг хочтой боллоо. Би бодохдоо 75-н гишүүд сонгосон ард түмнийгээ хүндэлж босож ярих ёстой гэж үздэг.  Хийсэн ажлын хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  11 хуулийн төсөл өргөн барилаа.

Хувиасаа болон бие даагчдын зөвлөл хамтраад гаргасан. Ер нь ихэнх гишүүд “Оюутолгойн” гэрээг шударга, ил тод  болно гэж орж ирсэн. Миний хувьд сонгуулийн амлалтандаа нэг ч удаа “Оюутолгойн” талаар яриагүй.

Гэхдээ таны амлаад авсан сэдэв шүү дээ ?

Ер нь бол анхнаасаа тэмцэж байсан. Гэхдээ үүнийг хэзээ ч сонгуульд ашиглаж байгаагүй. Гэсэн хэдий ч миний зүрх сэтгэл шударга уурхайтай байж, зөв мөнгө олж ашиг хүртсэнээр ард түмнээ орлоготой, ажлын байртай байж олон цэцэрлэг, эмнэлэг барина гэсэн бодолтой байдаг. Энэ бол зарчим.

Таны хувьд УИХ-ын гишүүн болоод юу өөрчлөгдсөн бэ ?

Би УИХ-ын гишүүн болсноор олон жил гудамжинд яриад, ойлгуулж чадахгүй байсан зүйлээ ард иргэддээ мэдүүлж, мэдээлэл өгч чадсан. Энэ маань УИХ-ын гишүүн болгосон Дарханчуудын, Монголчуудын ач буян гэж би боддог.

Үргэлжлэлийг нэвтрүүлэгээс үзнэ үү