Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн бага хурал амжилттай болж өндөрлөлөө
БШУЯ, ШУА, ШУТС, Технологийн ИнкубаторТөв, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос хамтран жил бүр залуу багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд зохион явуулдаг “Хүрэл Тогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурал 2014 оны 10-р сарын 24-ний өдөр Хүрэл Тогоот Оргилд амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү хуралд нийт 70 гаруй оролцогч, зочид төлөөлөгчид ирж оролцсон юм. Мөн хурлыг нээх хүндэт илтгэлийг Д.Рэгдэл академич тавьж сонирхуулсан нь оролцогчдын сэтгэлд таатай туслаа.
Энэхүү хуралд нийт 24 илтгэл шалгаран хэвлэгдсэнээс 21 илтгэлийг сонгон шалгаруулж Грантын төлөө өрсөлдүүлсэнээс БШУ-ы сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн хоёр Грантын эзэн болон нэг Тусгай байр буюу Инновацийн шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.
Ингээд хурлын дүнг танилцуулвал:
1. Грант- Б.Дэлгэрбат, БУДАН БАРБАДЫН ДНХ-ИЙГ ХАМГААЛАХ БОЛОН АНТИОКСИДАНТ ИДЭВХИЙН СУДАЛГАА /МУИС-ХШУИС/
2. Грант- Э. Гансүх, WATER DISPERSIBLE GRAPHENE AND ITS APPLICATION AS A SUPERCAPACITOR /Улсаны Их Сургууль, Солонгос улс/
3. Тусгай байр- Ж. Намхайноров, МОНГОЛ ОРНЫ ШАТДАГ ЗАНАРЫН ОРГАНИК БОДИСЫН СУДАЛГАА /ШУА-ХХТХ/ тус тус хүртлээ.
Хурлыг зохион байгуулсан БУСЗЭХ-ны хамт олон
Ингээд хуралд оролцсон эрхэм шүүгчид, хүндэт зочид төлөөлөгчид, хуралд оролцогч, сонирхогч залуу судлаач та бүхэндээ цаашдын эрдмийн ажилд тань Байгалийн Ухааны Залуу Эрдэмтдийн Холбооны зүгээс өндрөөс өндөр амжилт хүсье.
ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭД
ШИНЭЭР ОЛОН ТӨРӨХ БОЛТУГАЙ