Олон улсын тусламжийн утасны сүлжээний дэргэд Залуучуудын зөвлөл байгуулагдлаа
Залуучуудын зөвлөл
2014.10.31

Олон улсын тусламжийн утасны сүлжээний дэргэд Залуучуудын зөвлөл байгуулагдлаа

Олон улсын тусламжийн утасны сүлжээний дэргэд залуучуудын Зөвлөлийг анх удаа байгууллаа.

Зөвлөлийн бүрэлдхүүнд 5 орны залуучууд сүлжээний гишүүн улс орны төлөөлөн орсон бөгөөд Монгол улсаас Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн н.Цоожбаяр сонгогдлоо. Уг зөвлөл нь “FREE OUT” компанит ажлыг эхлүүлж, нөлөөлөл сурталчилгааны чиглэлээр ажиллах юм. Тус компанит ажил нь Хүүхдийн тусламжийн утсыг олон нийтэд сурталчлах, орох дуудлагын төлбөрөөс чөлөөлөх, илүү олон хүүхдийг тусламжийн утсанд холбогдох боломжийг олгох зорилготой юм.