С.Ганбаатар санал асуулга явуулжээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар санал асуулга явуулав.
2014.10.31

С.Ганбаатар санал асуулга явуулжээ

Засгийн газрыг огцруулах уу, энэ хэвээр нь ажиллуулах уу гэдэг асуудал улс төрийн хүрээнээс хальж жирийн иргэдийн ярианы нэг сэдэв болж байна.

Аймгуудын Ардчилсан намын хороодоос огцруул, сайн ажиллаж байгаа тул ажлаа үргэлжлүүлэн хийх ёстой гэсэн утгатай мэдэгдлүүд ч ирэх болсон. Тэгвэл зарим УИХ-ын гишүүн энэ асуудлыг иргэдээр хэлэлцүүлж, олонхийн санал ямар байгааг сонсох ёстой гэж үзэж байгаа бололтой.

Тодруулбал,С.Ганбаатар гишүүн Дархан-Уул аймгийн иргэдийн дунд Ерөнхий сайдыг огцруулах нь зөв үү гэсэн утгатай санал асуулгаа явуулж байгаа аж.

Өөрөө ч энэ асуудалд тойргийнхоо гишүүдтэй ижил байр суурь илэрхийлэх бололтой. Ямартай ч тэрбээр ирэх даваа гарагт бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийх үеэр санал асуулгынхаа дүнг танилцуулахаар төлөвлөжээ.