Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй цахим гэмт хэрэг сургалт боллоо
Сургалтыг үеэр “Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй цахим гэмт хэрэг"-ийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
2014.11.05

Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй цахим гэмт хэрэг сургалт боллоо

МТШХХГазар, ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон ХТҮГ-ын МСМГазар хамтран “Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй цахим гэмт хэрэг"-тэй холбоотой асуудлаар ХТҮГ-ын нийт ажилтан, албан хаагчидад /2014.11.04/ мэдээлэл хийж, хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа.

МТШХХГ-аас тухайн асуудлаар манай улсын хууль, тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээр болон авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цаашдын салбар дундын мэдээллийн санг хэрхэн бий болгож, хамтран ажиллах талаар мэдээлэл хийсэн бол ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй цахим гэмт хэрэг"-ийн өнөөгийн байдал, дэлхийн бусад орнуудын сайн туршлага болон манай улсын нөхцөл байдал, гэмт хэргийн илрүүлэлт, цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо. 

Төлөөлөгчид Хүүхдийн тусламжийн утас-108–ийн дуудлага авах, хариу үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаатай танилцлаа.

 

undefined