Улстөрийн намууд зөвшилцлийн ширээний ард суух цаг нь болсон
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр
2014.11.05

Улстөрийн намууд зөвшилцлийн ширээний ард суух цаг нь болсон

УИХ-ын чуулгаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ үеэр зарим гишүүд улстөрийн намууд зөвшилцлийн ширээний ард суух цаг нь болсон гэсэн юм.

Ж.Энхбаяр: Намууд улстөрийн эр зориг гаргаж, зөвшилцлийн ард суух цаг ирсэн байна

“Улстөрийн намууд яаралтайгаар зөвшилцлийн ард суух ёстой гэж ойлгож байна. Ялангуяа Үндсэн хуулийн өөрчлөлт, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааны тал дээр яаралтай зөвшилцөхгүй бол энэ фракц хоорондын зөвшилцөл, намуудын ашиг хонжоо олох гэсэн явцуу сонирхол нь төрийн нэр хүндийг унагаж байна. Үүн дээр намууд улстөрийн эр зориг гаргаж, зөвшилцлийн ард суух цаг ирсэн байна...иймээс бид Ерөнхий сайдын асуудлыг оруулж ирж байна...

Ц.Даваасүрэн: Тогтвортой байдлаа хадгалаад явах уу, үгүй үгүй гэдэг бол олонхи суудал авсан АН-ын хариуцлагын асуудал

Тогтвортой бай гэдэг нь хяналт тавих, хариуцлагагүй байхыг хэлж байгаа биш.МАН-ын хариуцлага тооцъё гэж байгаа нь буруу биш, цөөнхийн хийх ёстой ажил. Нөгөө талаасаа тогтвортой байдлаа хадгалаад явах уу, үгүй үгүй гэдэг бол олонхи суудал авсан АН-ын хариуцлагын асуудал. Та нарыг төр барих түвшинд ирсэн үгүйг ард түмэн харна. Ер нь улстөрийн зөвшилцөлд хүрэх гэдэг зөв шүү. ,,