Ж.Энхбаяр: “Бороо гоулд”-ын тогтвортой байдлын гэрээ “хоёр толгой” ашиглахын өмнөх сургамж болох учиртай
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Та “Бороо гоулд” компанийн нөхөн сэргээлтийн байдлыг шалгах ажлын хэсгийг ахалж байсан. Гэтэл дахин шалгахаар болсны учир шалтгаан юу байв?
-УИХ-ын ажлын хэсэг “Бороо гоулд” компанийн нөхөн сэргээлтийн байдалтай танилцсан. Гэхдээ ажлыг үүгээр зогсоож болохгүй, дахин нарийвчлан шалгах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс ЭБЭХЯ, БОАЖЯ, УМХЕГ зэрэг холбогдох газрууд, зарим иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтарч “Бороо гоулд” компанийн хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, мэдээлэл авах ажлыг хэсгийг байгуулж үүрэг даалгавар чиглэл өгсөн юм. Манай улсын хувьд алтны анхны том шороон ордыг гадаадын хөрөнгө оруулалттай компани ашиглаад дуусч байна. Түүнчлэн Тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Шалгалтын явцад Тогтвортой байдлын гэрээний сайн, саар тал алдаа, оноо юу байв гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй. Ялангуяа Таван толгой, Оюутолгой зэрэг стратегийн ордуудыг ашиглахын өмнө гэдэг утгаараа Тогтвортой байдлын гэрээтэй холбоотой сургамж болох асуудал байвал ил тод болох ёстой. Ирэх сарын 20-ны дотор ажлын хэсгийнхэнд дүнгээ танилцуулах чиглэл өгсөн.
-Ямар чиглэлүүдээр шалгах ёстой гэж үзсэн бэ?
-Арван гурван чиглэлээр шалгах үүрэг өгсөн. Юуны өмнө “Бороо гоулд”-ын Тогтвортой байдлын гэрээний хэрэгжилтийг шалгана. Мөн тус компанид ашиглалтын тусгай журмаар олгосон болон түүний ойролцоо талбайнуудад өмнө олгосон, хугацаа нь дуусгавар болсон, одоо хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлүүдийн солбилцлуудад орсон өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн, олборлосон хүдэр, цэвэр алтны хэмжээ, холбогдох мэдээ тайлангуудын гаргасан байдал, төлсөн татварын хэмжээг нарийвчлан тогтооно. 1998 онд байгуулагдсан “Тогтвортой байдлын гэрээ”-гээр тухайн үед “Бороо гоулд” компанид олгосом тусгай зөвшөөрөл өөрчлөгдсөн байдаг. Өөрчлөгдоөн талбайд хийгдсэн алт олборлолтын байдал, гэрээ байгуулагдсаны дараа тус компани бусдаас худалдаж, шилжүүлж авсан талбайгаас олборлосон алтыг Тогтвортой байдлын гэрээний дагуу татварын хөнгөлөлтөд хамруулсан эсэхийг тогтоох, улмаар оногдох татвар, нөхөн төлбө-рийн хэмжээг бодитой тооцон тогтоож улсын төсөвт төвлөрүүлсэн байдлыг шалган тогтоох чиглэл өглөө.
-Өөр ямар үндэслэлүүд байна. Гол асуудлаас нь дурдахгүй юу?
-Жил гаруйн хугацаанд нуруулдан уусгах аргаар ямар ч зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэл явуулж, хууль бусаар олборлосон алтны хэмжээг тогтооно. Мөн цианитын уусмал, хаягдлын аж ахуйн битүүмжлэлд гадаад дотоодын мэргэжлийн байгууллагуудын оролцоотой нарийвчилсан шалгалт хийж илэрсэн зөрчлийг хууль дүрмийн дагуу шийдвэрлүүлнэ. “Бороогоулд” компанид ажиллаж буй монгол иргэд ажилчдын хөдөлмөрлөх орчин, ажлын байрны нөхцөл байдал, аюулгүй ажиллагаа, цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдлыг хууль журмын дагуу тодруулна. Түүнчлэн орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор аймаг, сум орон нутагт хэрэгжүүлсэн төслүүдийн хэрэгжилт, тусламж хандиваар олгосон хөрөнгө мөнгөний хэмжээ зарцуулалтын байдлыг тогтоон олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Иймэрхүү байдлаар тулгамдсан тодруулах шаард-лагатай 13 чиглэлийн асуудлыг шалгах юм. “Бороо гоулд”-тай байгуулсан Тогтвортой байдлын гэрээний үнэн бодит байдал “хоёр толгой”-г ашиглахын өмнөх том сургамж болох ёстой юм.
-Бороо гоулд компанийн ажилтнууд ашиг хувь хүртэх тухай ярьж шаардлага тавьж байгаа. УИХ-ын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалттай хувийн компанид монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах ҮЭХ байгуулагдаад компанийнхаа ашгаас хувь хүртэх тухай ярьж буй нь бас шинэлэг санаа, сонин үйл явц юм. УИХ-ын гишүүний хувьд ч юм уу тийм ийм тэгэх ингэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх нь хэр зохимжтой юм бол. Асуудал хэрхэн шийдэгдэхийг үйл явдлын өрнөл харуулах биз.
-”Бороо гоулд” компани дахин шинэ орд ашиглах тухай ярих болсон. Тийм боломж бий юу?
-Сэлэнгэ аймагт алтньг шороон бүлэг орд байдаг. Бороогийн алтны нөөц дууссан. Одоо Гацууртын ордыг ашиглах тухай санал гарч байгаа. Тусгай зөвшөөрлийг нь “Бороо гоулд”-ын толгой компани эзэмшдэг. Бороо голын ордын нөхөн сэргээлт бүрэн дууссаны дараа Гацууртын ордыг ашиглах эсэх асуудал яригдана. Шалгалтын байдал ч холбогдоно. Үнэн бодит байдлыг шалгаж ард түмэндээ танилцуулъя, нийгэмд нэг мөр ойлголт өгье.
-Та Өмнөговь аймагт ажиллах явцдаа цианит мөнгөн устай холбоотой эмзэглэмээр мэдээлэлтэй ирсэн бололтой. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Өмнөговь аймагт төрөлхийн еогогтой хүүхэд төрөх нь нэмэгдсэн байна. 2006 онд гурав, 2007 онд тав, 2008 онд долоо, 2009 оны эхний дөрвөн сарын байдлаар найман хүүхэд төрөлхийн согогтой төржээ. Тус аймгийн эрүүл мэнд, мэргэжлийн хяналтынхны хэлснээр алт олборлосон сумдын хүн амын дунд ийм төрөлт элбэг байгаа нь тогтоогджээ. Хүйсээрээ гэдэс нь цувж гарсан, тархи нь усжсан, тагнай цоорхой, уруул нь сэтэрхий, дотор эрхтэн нь биеийнхээ гадна байрласан зэрэг сэтгэл эмтрэм тохиолдлууд гарсан байх юм. Сүүлийн 1.6 жилийн хугацаанд ийм төрөлтүүд эрс нэмэгджээ. Энэ бүхэнд холбогдох яам, мэргэжлийн байгууллага, ҮАБЗ анхаарал хандуулах цаг болсон байна. Харин Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан алт олборлосон сумдаар явж нөхцөл байдлыг сайтар судалж шалгаж байна. Гажигтай төрсөн нас барсан хүүхдүүдийг дүрсжүүлж баримтжуулсан байна. Зөвхөн Өмнөговь аймаг ч биш олон аймагг алт олборлож хууль бус ийм үйлдэл гарч байсан. Одоо ч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс анхаарал хандуулахаас аргагүй.