Хамгийн өндөр боловсролтой бөх
УИХ- ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ
2014.11.11

Хамгийн өндөр боловсролтой бөх

Зарим бүсгүй бөхчүүдийг бүдүүлэг, боловсролгүй гэж гоочлох нь бий.

Гэтэл манай бөхчүүд дунд 2-3 дээд сургууль төгссөн, хэнээс ч дутахааргүй боловсрол мэдлэгтэй бөх цөөнгүй байдаг ажээ. Тэр дундаас хамгийн өндөр боловсролтой, ажил хэрэгч бөхөөр УИХ- ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ шалгарчээ.

Спортын салбараас түмэн олноо төлөөлөн төр түшилцэж яваа их аварга маань боловсрол мэдлэгээс гадна ухааны цараараа жинхэнэ монгол эр хүний ноён нуруу, нүнжиг чанарыг ард түмэндээ үлгэрлэж яваа гэдгийг спортод элэгтэй олон хүн хэлж байна.