УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.11.11

Я.Содбаатар: Тавьсан зорилгодоо хүрсэн үе л хамгийн сайхан

“100 асуулт 100 хариулт” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Я.Содбаатар оролцлоо.

-Та ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан бэ?

Би багаасаа инженер,математикч болохоор мэргэжил эзэмшсэн.

-Ямар үед өөрөө өөртөө их таалагддаг вэ ?

Тавьсан зорилгодоо хүрч тэр нь олон түмэнд үнэлэгдсэн үед хамгийн сайхан байдаг.

-Хэрвээ цаг хугацааны машин байдаг байсан бол та аль үед очихыг хүсэж байна ?

Яг тэр үед очно гэж боддоггүй. Гэхдээ нийгмийн харилцааны талаасаа Богд хааны үед очиж тусгаар тогтнол гэдэг үнэт зүйлийг бий болгохын төлөө дээдэс маань хэрхэн тэмцэж байсныг харахыг хүсдэг.

-Танд одоогийн ажил мэргэжлээ солих боломж олговол ямар мэргэжилтэй болмоор байна вэ ?

Инженер мэргэжил их сайхан мэргэжил. Хичнээн инженерээр ажиллахгүй байгаа ч асуудалд логиктой хандах, дэс дараатай хандахад энэ мэргэжил маань их чухал нөлөөлдөг.

-Таны овог ямар учиртай вэ ?

Миний аавын нэр бол төвд нэр. Монголын хүн амын 60-аад хувь нь төвд нэртэй байдаг юм байна лээ. Ян- гэдэг нь буян,даллага гэсэн утгатай. Орчуулбал буян арвижих гэсэн үг юм. Манай өвөг эцэг гүн цолтой хүн байсан. Тэр утгаараа бид гүн гэдэг үгийг ургийн овгоо болгосон. 

               - Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү