Барак Обамагийн ургийн бичиг
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама
2014.11.14

Барак Обамагийн ургийн бичиг

Хүү Барак Хусейн Обама 1961 оны наймдугаар сарын 4 нд Гавай мужийн Гонолулу хотод төржээ. Эцэг Барак Хусейн Обама эдийн засгийн ухаан судлахаар Кени улсаас Америкт иржээ. Обамагийн ээж цагаан арьст америк эмэгтэй Стэнли Энн Данхэм антропологи судалдаг байв.

Барак Хусейн Обамагийн ургийн бичиг

Обамаг хоёр настай байхад нь эцэг, эх нь салжээ. Эцэг нь үргэлжлүүлэн сурахаар Харвардыг зорьж, дараа нь Кени рүү буцав. Харин эх нь Индонезиос ирсэн оюутантай гэрлэжээ.  1976 онд Обама Индонезид ирж, 1980 онд Гавай руу эргэж ирэв. Тэнд очоод нэгэн хувийн сургууль төгсөв.  Сурагч байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэдэг байлаа. Пунахаоу багийн бүрэлдэхүүнд байхдаа мужийн аварга болж байв.

Дунд сургууль төгссөнийхөө дараа Обама Лос-Анджелесын Өрнөдийн Коллежид элсэн суралцаж, тэндээсээ Колумбийн их сургуульд орж 1983 онд төгсөв. Бакалаврын зэрэгтэй Обама нэгэн олон улсын бизнесийн байгууллагад санхүүгийн мэдээллийн хэлтсийн редактораар ажилладаг байлаа. 

Харин 2007 онд ардчилсан намын сенатор болсон Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо мэдэгдэв. 2008 оны наймдугаар сарын 27 нд Денвер дэх АНУ-ын Ардчилсан намын Их хурлаар Иллинойс мужийн сенатор Барак Обамаг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг албан ёсоор батлав.

Харин 11 дүгээр сарын 4 нд Обама сонгуульд ялснаар Америкийн түүхэн дэх хамгийн анхны хар арьст ерөнхийлөгч болов.