С.Ганбаатар Ерөнхий сайдад хичээл заана гэв
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.11.24

С.Ганбаатар Ерөнхий сайдад хичээл заана гэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Лондон хотноо уул уурхайн салбарынхны уулзалтад оролцох үед Ерөнхий сайд томилогдсон учраас санал бодлоо илэрхийлж амжаагүй аж.

Тэрбээр “Ч.Сайханбилэг нео либериал зүйл их ярьсан байна лээ. Тухайлбал төрийн өмчийг хувьчилна, эмнэлгүүдийг хувьчилна гэсэн. Ингэж төрийн өмч рүү ханцуй шамлан орвол 20 жилийн өмнөх  алдаагаа давтана. Хэрэв улсын эмнэлгийг хувьчилбал дунд, доод  орлоготой иргэдэд очиж үзүүлэх  газар олдохгүй.

Өнөөдөр хувийн эмнэлгүүд байгаа ч тэнд баячууд л очдог. Үүнийг салбарынхантай нь, эмнэлгүүдтэй нь, иргэдтэй нь ярьж байж шийдэх ёстой. Зах зээл нэрээр бүх хүмүүсийг хар зах руу гаргах юм яриад байна. Зах зээлд ч төрийн зохицуулалт хэрэгтэй байдаг юм. Тиймээс  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нийгмийн хичээл заахгүй бол болохгүй санагдлаа” гэсэн юм.