М.Сономпил: Н.Батцэрэг дарга УИХ-ын гишүүнээсээ татгалзах боломжтой
Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн М.Сономпилийг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан. Улмаар сайд нарыг ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл МАН-ын бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага авчихлаа. УИХ-ын гишүүний хувьд та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ ?
МАН-ын бүлэг дотроо юу гэж ярьсныг би сайн мэдэхгүй байна. Засгийн газар намрын улиралд нэлээд их ажилтай байдаг. Наанадаж тариа хураалт , өвлийн бэлтгэл, ирэх оны төсөв мөнгө гээд хэлэлцэх олон чухал асуудал байдаг үе. Энэ үед төрийн машиныг гацаана гэдэг маш харамсалтай хэрэг. Үүнийг гацаах нь улс төрийн асуудал гэж зарим хүн харж байна. Гэвч цаана нь улс орны эдийн засаг, нийгэм, ард иргэд л хохирно. Үүнийг зохицуулахын тулд Засгийн газрын зүгээс чөлөөлөгдсөн сайд нарын ажлыг бусад сайд нарт давхар хариуцуулж өгсөн.
-МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах болсон шалтгаанаа сайд нарыг УИХ-д цувуулж оруулж ирсэн хэмээсэн. “Шударга ёс” эвслийн зүгээс сайдын нэрээ тохирч чадахгүй байдал үүсээд ингэв үү?
Бид эвсэл дотроо хэл амаа ололцсон. Манай бүлгийн хариуцаж байсан хоёр яам цомхотголд орж, шинэ бүтцээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болгосон. Бид хэлэлцэж тохироод бүлгийн дарга Н.Батцэрэгийг сайдаар томилох нь зүйтэй гэж шийдсэн. Н.Батцэрэг дарга МҮАН-ын төлөөлөл. Тэгэхээр бидэнд гомдоод байх зүйл байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр МҮАН шахагдаж сайдын суудалгүй үлдэх нь гэдэг' зүйлийг хэлж байсан. Тийм зүйл болоогүй. Эвслийн гишүүд өөр хоорондоо хүндэтгэлтэй хандаж байгаа.
-Эвсэл хоорондоо тохирчихсон юм бол яагаад байнгын хороо- ны хуралдаанаар танилцуулаагүй юм бэ. Ерөнхийлөгч татгалзсан гэж мэдэгдсэн учраас оруулж ирээгүй гэх юм. Энэ үнэн үү. Ерөнхийлөгч татгалзлаа гээд эвслийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй биз дээ?
Албан ёсоор надад тийм мэдээлэл алга байна. Гэхдээ албан бусаар Ерөнхийлөгч татгалзсан гэх сураг байсан. Үндэслэл нь юу вэ гэхээр УИХ-ын гишүүн бус хүнийг сайдаар томилохыг шаардсан. Нэг үгээр хэлбэл, дан дээлтэй сайд нарыг томилох саналыг өмнө нь тавьж байсан. Тиймээс татгалзсан юм болов уу гэж бодож байна.
-МҮАН-д Ерөнхийлөгчийн энэ саналыг цаашид хүлээж авах боломж бий юу?
Бид өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиа дагана. Хуулинд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж болно гээд заачихсан. Тиймээс хуулийн хүрээндээ ажиллана.
-МҮАН яагаад заавал УИХ дотроос сайдаа томилох болсон юм бэ. Гаднаас томилоход хүний нөөцийн хувьд асуудал байсан уу?
-Манай намд боловсон хүчин хангалттай. Бид бүлэг дотроо ярилцаад Н.Батцэрэг даргыг сайдад нэр дэвшүүлэхээр шийдсэн. Үнэхээр давхар дээлтэй хүн болохгүй гэвэл Н.Батцэрэг дарга УИХ-ын гишүүнээсээ татгалзах боломжтой. УИХ-д орох дараагийн хүн бэлэн байгаа.
-Анх Ерөнхий сайд Ц.Цолмон гишүүний нэрийг оруулж ирсэн. Энэ ямар учиртай байсан юм бэ. Энэ шийдвэрийн дараа МҮАН суудалгүй хоцрох нөхцөл үүс- сэн. МАХН-ынхан олонхоороо шийдчихсэн юм уу?
Эвсэл дээр янз бүрээр яригдсан. “Шударга ёс” эвсэл Засгийн газарт дөрвөн суудалтай. Тиймээс гурван яамыг МАХН-д өгөөд Шадар сайдын суудалд М.Энхсайхан даргыг томилох талаар ярьсан. Гэвч нөхцөл байдал өөрөөр эргэсэн.
Учир нь МАХН эвсэл дотроо олонх. Тиймээс олонх болсон нь Шадар сайдын суудлаа авч үлдэе гэж тохирсон. МАХН-ын гишүүд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг авах санал тавьсан. Бид саналыг нь хүлээж авсан.
Бүлэг дээр Ц.Цолмонг сайдад нэр дэвшүүлсэн зүйл байхгүй.
-МҮАН-ынхан эвслээс гарна гэж МАХН-ынхныг сүрдүүлж байж нэг суудалтайгаа үлдсэн гэх юм билээ. Тийм нөхцөл байдал үүссэн юм уу?
Ер нь “Шударга ёс” эвсэл дотроо шударга бус хандвал юуных нь “Шударга ёс” эвсэл байх билээ. Бүлэг дээр Ц.Цолмонг сайдад нэр дэвшүүлсэн зүйл байхгүй. МҮАН суудалгүй хоцрох нь гэх зүйл яригдсан уу гэвэл яригдсан. Энэ нөхцөл байдлын талаар бид бүлэг дээр болон нам дотроо ярилцсан.
Манай намаас сайдад нэр дэвшүүлэхгүй бол бид Засагт ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнээс биш бүлгээс гарна, бүлгээ задална гэж тунирхаагүй. Бид засагт орохгүй байна гэдэг цаашдаа эвсэлд хэрхэн нөлөөлөх нь ойлгомжтой.
-Таны нэр шинэ бүтцийн сайдад яригдаж байсан. Яагаад Н.Батцэрэг гишүүнийг сонгох болсон юм бэ?
-Би эрчим хүчний сайдаар ажиллаж байсан. Бүтцийн шинэч- лэлээр Эрчим хүчний яам, Уул уурхайн яамтай нэгдэж Уул уурхай, эрчим хүчний яам болсон Энэ яамыг толгойлоод ажиллах боломж байсан. Гэвч яри; хэлэлцээрийн үед АН-ынхан дэрх яамыг өөрсдөдөө авч үлдэхээр шийдсэн юм билээ. Харин Барилга хот байгуулалтьн яам манай эвсэдд ирсэн.
Тэс өөр чиглэлийн яам ирсэн. Тиймээс би хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ямар нэг сайдын суудлыг гүйцээх гэж ажиллаж байгаа биш. Дахиад би сайд болно гээд сууж байх нь зохимжгүй. Түүнээс гадна би барилга хот байгуулалт, зам тээврийн салбарт шинэдэнэ. Сурах гэж ихэнх хугацааг алдана. Тиймээс дараагийн нөхдүүдэд боломжийг олгосон.
-Н.Батцэрэг дарга сайд болбол бүлгийн даргаар хэнийг томилох вэ. МҮАН-аас байх уу, МАХН-аас байх уу?
2012 онд гэрээ хийхдээ УИХ- ын зүгээс бүтцээ хуваарилж авсан. МАХН УИХ-ын дэд дарга манайх бүлгийн дарга байхаар тохиролцсон. Тэгэхээр бүлгийн дарга манайхаас байна.
-МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдыг огцруулах нэр бүхий 28 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төсөл өргөн барьсан. Монгол Улсын 2015 оны төсвийн төсөл батлах гэж байхад ийм шийдвэр гаргах нь ямар ашигтай юм бол?
Энэ байдлыг хэн ч зөв гэж харахгүй. Үүсээд байгаа нөхцөл байдал юуг харуулж байна гэхээр манай төрийн тогтолцоо алдагдсаны тод жишээ. Тиймээс Үндсэн хуулиа эргэж харж засвар оруулах шаардлагатай гэж би боддог. МАН-ын гаргаж байгаа шиг үйлдэл хэзээ ч биднийг сайхан зүйлд хүргэхгүй.
Ардын намынхныг орууллаа гээд бүтцээ томруулах шаардлагагүй.
-Засагт бүх намын төлөөллийг оруулаад ажиллуулах боломж хэр байдаг гэж та харж байна. МАН-ынхан мэдээлэл хийхдээ хэрвээ хамтарч ажиллавал гэж мэдэгдэж байна билээ ?
Боломж үргэлж нээлттэй айдаг. Ер нь Ардын намынхныг оруулахгүй байх ёстой гээд хуульчлаагүй.
-Засгийн газар цомхон бөгөөд чадварлаг бүтэцтэйгээр ажиллана гэж зорьсны эцэст өөрчлөлт оруулсан. Ардчилсан нам олон фракциудынхаа тэнцвэрийг хадгалах гэж хичээж байна. Энэ бүхэн боломжтой гэж үү ?
Ардын намынхныг орууллаа гээд бүтцээ томруулах шаардлагагүй. Энэ бүтэц дээрээ Ардын намыг оруулаад ажиллах боломжтой шүү дээ. Миний бодлоор үнэмлэхүй олонх болж чадаагүй нам парламентад суудалтай намуудын төлөөллөөс Засгийн газраа бүрдүүлэх нь зөв юм болов уу гэж боддог.
Ингэж чадвал Засаг тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Ийм хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн барих гэж байгаа юм билээ. Улс орны болоод дэлхий дахины эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед хамтраад хийх зүйл бидэнд их байна. Тийм учраас Ардын намынхныг засагт оруулах асуудлыг хуульчлахаар хэдэн гишүүд ажиллаж байгаа юм билээ.
-Н.Энхбаяр дарга М.Энхсайхан даргыг хэд хэдэн удаа уулзах санал тавихад нь хүлээж аваагүй гэх юм. Ямар шалтгааны улмаас хүлээж аваагүй юм бол. Энэ байдал нь хоёр намын хооронд ямар нэг зөрчил байгаа мэт харагдуулаад байна?
Үүнийг М.Энхсайхан даргаас асуух нь зөв байх. Н.Энхбаяр даргыг ирснийх нь маргааш уулзсан. Түүнээс хойш уулзаагүй байх.