А.Бакей: Би сайд болъё гээд нэрээ хэлбэл хэлэх л хүний нэг. Гэхдээ заавал болно гэж зүтгэсэнгүй
УИХ-ын гишүүн А.Бакейтай ярилцлаа.
-Засгийн газарт шинээр томилогдон ажиллах хүмүүсийн нэрс тодорч эхэллээ. Эдгээр сайдын нэрийг тодруулахад цаг хугацаа нилээд авлаа. Өнөөдөр ч УИХ-ын хэмжээнд бүх ажил зогссон ?
Өнгөрсөн долоо хоногт бид Засгийн газрын тухай, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд баталсан. Эдгээр хууль, УИХ-ын тогтоолын төсөлд мөрдөх хугацааг нь юу гэж заасан бэ гэвэл Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг баталж, хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө гэж заасан.
Энэ нь одоо хэлэлцэж файгаа болоод өнгөрсөн долоо хоногт баталсан хуулиуд уялдаа холбоотой болж байна гэсэн үг. Мэдээж ээлжит сонгууль бүрийн дараа ийм асуудал гардаггүй байсан. Яагаад гэвэл Засгайн газрын бүтцийн болоод бүрэлдэхүүний тухай хуулийг шинэчилсэн найруулгын хувьд хүнтэй нь хамт өргөн бариад улс төрийн ойлголцлоор батлаад явдаг.
Энэ удаа шинэчилсэн найруулга бус, сонгуулийн цараахь өөрчлөлт ч биш явц дундаа Засгийн газрын бүтцэд зохих хэмжээний өөрчлөлт оруулж байгаа асуудал учраас одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Засгийн газар болоод шинээр өөрчлөгдөж байгаа Засгийн газрын үйл ажиллагаанд цаг хугацааны хувьд завсар гарах вий гэсэн болгоомжлол үүсч байгаа.
-Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг баталчихвал одоо байгаа кабинетийн бүрэн эрх үгүй болно гэж хэлэх гээд байна уу?
Түр орлон гүйцэтгэгч тавья гэвэл дахиад л УИХ- ын тогтоолын төсөл бэлдэж, хэлэлцэж цаг хугацаа авна.
Бүрэлдэхүүний тухай хуулийг баталчихлаа гэхэд өнгөрсөн долоо хоногт баталсан хуулиуд хүчин төгөлдөр болчихно. Хүчин төгөлдөр болоход хоёр хоёроороо нийлсэн гурав, нэр нь өөрчлөгдсөн нэг яамны хувьд шинээр томилогдох хүний нэр тодроогүй байгаа нь цаг хугацааны завсар үүсэх магадлалтай гэсэн үг.
-Түр орлон гүйцэтгэгч тавих гэх мэтээр үү?
Түр орлон гүйцэтгэгч тавья гэвэл дахиад л УИХ- ын тогтоолын төсөл бэлдэж, хэлэлцэж цаг хугацаа авна. Тэгэхээр. байнгын хороо хуралдаж Засгийн газарт хүнээ томилох үйл явцаа хурдасга, бүтцийн болоод бүрэлдэхүүний тухай хуулийн мөрдөх хугацаанд цаг хугацааны завсардал гаргахгүй асуудлаа хурдан шийдвэрлэж оруулж ир гэсэн чиглэл өгсөн.
Энэ дагуу байнгын хорооны хурал хойшилчихоод байна. Энэ хооронд засагт эвсэгч намуудын төлөөлөл ярилцаж асуудлаа шийдээд байна. Бүлэг, байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх учиртай.
-Өнөөдрийг хүртэл сайдаа сонгож чадахгүй байсныг танай намын фракциуд, гишүүдийн амбицтай холбон тайлбарлаж байсан. Бага ч гэсэн үнэний ортой байжээ?
Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр энэ Их хурал бүрдсэн. Их хурлын тусгалаар энэ Засгийн газар байгуулагдсан. Өнгөрсөн 2012 оны шийдвэр нь аль нэг намыг олонхи болгоогүй. Харьцангуй олон суудал авсан нам нь боломжийнхоо хэрээр эвсээд хоёр жилийг ардаа орхилоо.
Нэгэнт энэ хувилбараар явж ирсэн учраас УИХ ч тэр Засгийн газар ч тэр эмзэг бүрэлдэхүүнтэй байгаа гэж болно. Өөрөөр хэлбэл аливаа асуудлыг зоригоор шийдэх боломжгүй. Заавал ойлголцож, нам эвслийнхэн, улстөрчидтэй ойлголцож байж урагшлахгүй бол үр дагавар нь хэцүү. Нөхцөл байдал ийм учраас цаг алдаж байгаа нь үнэн.
Нэг зүйлийг уриалж хэлэхэд ийм үед ялангуяа АН-ын гишүүд хувийнхаа сайд болох хүсэл, сонирхлоо нэгдүгээрт тавилгүйгээр төр засгийн ажлыг, улс орны асуудлыг, намынхаа эв нэгдлийн эрх ашгийг бодож нэгэндээ ухаалгаар буулт хийж үүсээд буй нөхцөл байдлаас гарах ёстой юм.
-Сайд болох амбицтай олон хүн байсны дотор таны нэр ч дуулдаж байсан, АН дахь баруун аймгийн ганц төлөөлөл гэдэг утгаараа асуудал яригдсан бололтой?
Би сайд болъё гээд нэрээ хэлбэл хэлэх л хүний нэг. Яагаад гэвэл хоёр дахь удаагаа сонгогдож байна. Үндэсний цөөнх Баян-Өлгий аймгийг төлөөлж УИХ-д сууж байгаагийн хувьд болохгүй гэх газаргүй, Бас ч гэж улс төрийн тогоонд чанагдсан, ажлын арга туршлага байна. Гэхдээ заавал сайд болно гэж зүтгэсэнгүй.
-АН-ын фракцын зөрчлөөс болж нэгдэх зургаан яаман дээр сүүлийн хагас сар ажил хийгдсэнгүй гэж байгаа. Засгийн газрын өөрчлөлтийг төсөв мөнгөө, намрын ажлаа хийсний дараа шийдэж болохгүй байсан уу?
Би сайд болъё гээд нэрээ хэлбэл хэлэх л хүний нэг
-УИХ-ын намрын чуулганы нээлт дээр З.Энхболд даргын хэлсэн үгэнд энэ асуудлын талаар дурдсан байгаа.
“Нэгэнт Засгийн газраас бүтцийн өөрчлөлт хийхасуудлыг оруулж ирвэл ээлж, дараалан харгалзахгүй, хэлэлцэнэ. Бүтцийн өөрч лөлтийг хэлэлцэж байх явцад төрийн албан хаагчид ажлаа цалгардуулж болохгүй. Хийх ёстойгоо хийх хэрэгтэй гэдэг анхааруулгыг өгсөн шүү дээ. Хууль тогтоо байгууллагын төрийн бүх шатны байгууллагад өгсөн албан ёсны чиглэл гэж ойлгох хэрэгтэй.
Төрийн бодлого залгамж чанартай байх ёстой. Дээрээ бүрэлдэхүүн өөрчлөгдлөө гээд доод, дунд шатандаа үймж бужигнах нь буруу. Төрд тангараг өргөсөн цалинг нь авч л байгаа юм бол сайд дарга нар өөрчлөгдөнө гэсэн сургаар төрийн бүх ажлы орвонгоор нь эргүүлж иргэдэд, үйлчлэх үйлчилгээнийхэ чанарыг бууруулж болохгүй Энэ нь төрийн албан хаагчдын ухамсартай шууд холбоотой.
-МАХН-ынхан МҮАН-тай гаа тохирч чадахгүй байгаа юм уу. МҮАН Засгийн газарт суудалтай үлдэх үү үгүй юу гэсэн асуудал яригдаад байгаа бололтой?
Хүнд нь, эсвэл Нам эвслийн явцуу эрх ашигт нийцүүлх төрийн бодлогыг Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний өөрчлөөд байна гэж байхгүй. Зохих хэмжээний яамдыг нийлүүлж байгаа нь дэвшилтэй юм. Үүнээс ч илүү өөрчлөлтийг хийх байсан. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал тийм боломж олгохгүй байна. Заавал тоо хөөцөлдөж шантаажилж дарамт үүсгэж улсын ажпыг гацаагаад байж болохгүй.
-Засгийн газрын өөрчлөлт нь АН-ын хагарлын эхлэл болох вий. МоАХ суудалгүй үлдэж байгаа юм шиг байна?
Манай намын өнгөрсөн бүх хугацааны туршлага нь тодорхой фракциудад хуваагдсан, фракциуд дотрос үзэл бодлоо уралдуулж ярьдаг. Тэр хүрээнд өөрсдийнхөө фракц дотроо ярьж боловсон хүчнээ төрийн том албан тушаалд дэвшүүлдэг хэвшил болсон зүйл.
Үүнийг 100 хувь зөв гэж хэлж чадахгүй ч бас буруутгах боломжгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд АН дотроо учраа ололцсоор ирсэн. Тэгэхээр учраа ололцох хэрэгтэй. Эв зүйгээр ярилцаад хүнд байдлаас олон удаа гарсан түүхтэй шүү дээ.