2014.10.11

С.Бямбацогт: Нэг зорилгод хүрэхийн тулд хамтрах хэрэгтэй

"25-р суваг" телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт оролцлоо.

-Тэгэхээр өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлаа танилцуулсан. Энэ асуудал дээр танай бүлэг нилээд шүүмжлэлтэй хандлаа. Энэ талаар ?

Ер нь бол анхнаасаа бид ярьж байсан. Өмнөх засгийн газар бол 12 яамтай 16 сайдтай үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл энэ засгийн газар бол 16 яам 19 сайдтай байсан. Эхнээсээ албан тушаалын төлөө бүлэг фракциуд бялуу хуваах зарчмаар засгийн газрыг байгуулсан.

Үнэхээр яах аргагүй МУын эдийн засагтай холбоотой бодит салбар бүхий яамдыг цомхотгох, нөгөө талдаа зарлага тал руугаа асуудлыг хэвээр нь үлдээх байдлыг оруулж ирсэн. Энэ дээр бид шүүмжлэлтэй хандсан. Өөрөөр хэлбэл 16 яамыг 13 болгох биш өшөө цааш нь цомхотгох бололцоо байсан.

-Өөрөөр хэлбэл 11 эсвэл 9 болгох боломж байгаа юу ?

11 болгох боломж байгаа. Жишээлбэл ССАЖЯ-ыг байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Өмнө нь бол соёлын асуудлыг Боловсролын яам, спортын асуудлыг Эрүүл мэндийн хариуцдаг байхад болж байсан. Бас Хөдөлмөрийн яам, Нийгмийн хамгааллын яам хоёр хамтдаа үйл ажиллагаа явуулдаг байсан.

Гэтэл өнөөдөр тусдаа болсноороо бодлогын уялдаа холбоо алдагдаж, тухай асуулдаа мэргэшсэн хүмүүс нь тархай бутархай байдалтай болсноор хүнээ хөгжүүлэх, хамгаалах, халамжлах зэрэг бодлого маань салангад болсноор иргэдийн амьдрал нилээд буурч ажилгүйдэл нэмэгдэж байна.

Үүнээс авч үзвэл өнөөдрийн засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, бүтэц буруу юм байна үүнээс үр дүн гарахгүй гэдгийг харж болохоор байна.

Засгийн газрын шинэ бүтцийг хараад байхад танай намын барьж байх үеийн засгийн газрын бүтэцтэй адил юм болов уу гэж бодож байна. Түүнчлэн дэд сайд гэдэг албан тушаал амь бөхтэй байж байна. Энэ тал дээр танай нам ямар байр суурьтай байна вэ ?

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү