М.Энхболд: Намын байртай холбоотойгоор яамдыг хөдөлгөх гэсэн зүйл байхгүй
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдтой ярилцлаа.
-Ойрын өдрүүдэд улс төр нилээд халуун байна гэж хэлж болох байх. УИХ ажлаа тайлагналаа. Засгийн газар бүтцийн өөрчлөлтөө хийх гэж байна. Гэхдээ үүнийг сөрөг хүчнийнхний зүгээс зүгээр нэг өнгөлөн далдлалт гэж үзэж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
Намрын чуулган эхлээд 10 хонож байна. Улс орны аж амьдралтай холбоотой чухал асуудлыг ярилцдаг ийм чухал чуулган байдаг. Энэ жил Засгийн газар бүтцээ өөрчлөхөөр боллоо. Бид есөн сард Эзэн-100 хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж энд хийсэн ажил бол үр дүн муутай боллоо гэдгийг дүгнэсэн.
Манай намын бүлэг бүтцийн өөрчлөлтийг түргэн батлаж өгөх ёстой. Аль болохоор хурдан батлаад дараагийн ажилд нь оруулах байр суурьтай байгаа. Манай зүгээс бүтцийн өөрчлөлтөнд соёл спорт аялал жуулчлалын яамыг буцаан үүрэгт нь оруулах гэсэн саналыг хүргүүлсэн. Гэхдээ харамсалтай нь дэмжигдээгүй.
-Соёл спорт аялал жуулчлалын яамыг буцааж хуваах ёстой гэдэг байр сууринд магадгүй Оюунгэрэл сайдын хийсэн ажил МАН-ын байртай холбоотой байх гэсэн таамаг байна. Та энэ тал дээр тайлбар хэлээч?
МАН-ын нэг байр болох Лениний музейн байрыг шүүхийн шийдвэрээр авсан. Үүнтэй ямар нэгэн холбоотойгоор яамдыг хөдөлгөх гэж байсан зүйл огт байхгүй.
-11-н сарын 15-н гэхэд бид төсвөө батлах ёстой. Засаг маань цаг хугацаа ийм давчуу үед бүтцийн өөрчлөлт хийж байгаа нь эргээд монголын төр тогтворгүй байдгаа гэдэг дэлхий нийтэд харагдсан энэ байдлаа улам баталгаажуулж байна гэж бодож байна уу?
Бүтэц батласны дараа бол шууд бүрэлдэхүүнээ оруулаад ирэх байх гэж бодож байсан. Гэтэл одоо 4,5 хоночихлоо.
-Бүрэлдэхүүнээ батлахгүй удаад байгаа байдлыг та юу гэж ойлгож байна?
-Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү