С.Ганбаатар, Ц.Даваасүрэн
2014.10.14

Том орд газрууд төрийн мэдлээс гарах нь улс орны тусгаар тогтнолд сөрөг нөлөөтэй

“Бид эх орноо худалдахгүй” гэсэн уриан дор нэгдсэн залуус газрын тухай хууль, ашигт малтмалын тухай хуулийг эсэргүүцсэн захидлаа С.Ганбаатар гишүүнд хүргэжээ.

Эрдэнэт үйлдвэр өнөөдөр төсвийн дийлэнхийг бүрдүүлж байгаа гэтэл түүнээс 4 дахин том Оюутолгой энэ жил долоон их наяд төгрөгийн борлуулалт хийчихээд 67 тэрбум төгрөгийг улсад өгсөн. Том ордууд ийнхүү хувьд очих нь улс орны тусгаар тогтнолд ч сөрөг нөлөөтэй юм.

УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Байгалийн баялаг стратегийн том ордууд хувь хүнд очсоноор цаашдаа гадныхны мэдэлд очих аюултай. Төр өөрөө эзэмшиж байвал хувьчилж чаддаггүй юмаа гэдгийг Эрдэнэт үйлдвэр харуулж байна. Хэдэн зуугаар нь хувийн компани болгочихвол хэн хянаж байгааг  нь ч мэдэх боломжгүй болно. Монголын тусгаар тогтнолыг санхүүгийн аргаар байхгүй болгох гэж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Газрын тухай хууль, ашигт малтмалын тухай хууль монголын тусгаар тогтнол аюулгүй байдлын талаар маш их судалгаа үндэслэлтэй олон захидлууд ирсэн байгаа. Үүнийг гурван өндөрлөгт ойрын үед гардуулж өгнө”  гэлээ

                  -Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү