
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, сахилга дэг журмын хороо 66,6%-ийн ирцтэйгээр хуралдлаа
2014.11.27
Хан-Уул дүүргийн ИТХ-ын хороодын идэвхтэй ажиллаж байна
Тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, сахилга дэг журмын хороо 66,6%-ийн ирцтэйгээр хуралдлаа. Хорооны хуралд Хурлын хорооны дарга О.Батхуяг, нарийн бичгийн дарга А.Бумчумаа, Төлөөлөгч гишүүн Б.Лхагважав, С.Эрдэнэбат, Д.Анхбаяр, Ц.Дуламсүрэн оролцов.
Тус хорооны хурлаар:
- Цэргийн штаб
- Мэргэжлийн хяналтын хэлтэс
- Бүртгэлийн хэлтэс
- Статистикийн хэлтэс
- ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтэс
- ЗДТГ-ын худалдаа үйлчилгээний хэлтэс
- ЗДТГ-ын Дотоод аудитын алба
- Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, албадын үйл ажиллагааны тайланг сонслоо.
Дээрх хэлтэс, албадын цаашид ажиллах чиглэлийг хэлэлцэн,санал дүгнэлтийг гарган арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна.