Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид туршлага судаллаа
Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид
2014.11.28

Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид туршлага судаллаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын алба, 28 хороодын Иргэдийн Нийтийн хурлын дарга нар манай дүүргийн Иргэдийн Нийтийн хурлын  тэргүүний хороодын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох арга хэмжээ болж өндөрлөлөө.

 Уулзалт, ярилцлагыг дүүргийн Төв Иргэний танхимд болон 2,3,14-дүгээр хороодын үйл ажиллагааг танилцуулан хороодын ИНХ-ын үйл ажиллагаа, Иргэний танхимын бүтэц зохион байгуулалт, ажлын чиг үүрэг болон архив, албан хэрэг хөтлөлт, захирамжлалын бичиг баримт, тогтоол шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэл зэргийн талаар харилцан туршлага судласан сайхан арга хэмжээ боллоо.