Эрчим хүчний сайд ажлаа хүлээж авлаа
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эрчим хүчний яамны тамгыг гардуулж баяр хүргэлээ
2014.12.10

Эрчим хүчний сайд ажлаа хүлээж авлаа

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайдаар томилогдсон Д.Зоригтод Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эрчим хүчний яамны тамгыг гардуулж баяр хүргэлээ. 

“Шинэчлэлийн Засгийн газрын үед энэ салбарыг амжилттай удирдсан УИХ-ын гишүүн М.Сономпилийн эхлүүлсэн ажлыг цаашид үргэлжүүлж чадах шилдэг улстөрч, менежер Д.Зоригтыг УИХ-аас Эрчим хүчний сайдаар томилсон” гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэлсэн байна.

Харин шинэхэн сайд Д.Зоригт  “Салбарын өмнө тавигдаж байгаа, бодлого үйл ажиллагааг үргэлжүүлж, хариуцлага, сахилга батыг бэхжүүлж, менежментийг сайжруулахын төлөө ЭХЯ-ны хамт олонтой гар нийлэн хамтран ажиллах болно” гэжээ.