О.Баасанхүү: Ард түмэн туршилтын туулай, хулгана биш
УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн асуусан асуулт, мөн саналыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Хуулийн салбарын шинэчлэлийг бодитой хиймээр байна.
-Ядуурлыг бууруулахад онцгой анхаараач ээ. Өдөр өнгөрөх тусам шуудай гурил, 5 кг мах авах хүний тоо багасаад байна. Цалинг үнэгүйдүүлмээргүй байна.
Эрүүл мэндийн салбар санаа зовох салбар. Байгаа эмнэлгээ нурааж байгаа асуудал хаа сайгүй байна. УИХ-ын дарга нь БНСУ-д очиж, Ионсей эмнэлгийн асуудлаар уулзаад ирэхэд нь нураачихсан. Төрийн ордны хажуу дахь эмнэлгийн байрыг прокурор, хуулийнхны байр болгох гээд имерай аппаратыг нь эвдчихсэн байгаа. Нийгмийн ядуурлын эсрэг, эрүүл хүн байж ажиллана. Хуулийн салбарын шинэчлэлийг бодитой хиймээр байна. Судалгаагүй туршилт хийхээ болимоор байна, ард түмэн туршилтын туулай, хулгана биш. Ард түмнээ нэгдүгээрт тавимаар байна. Танд амжилт хүсье, зоригтой байгаарай. Зөв шийдвэр нь ард түмэнд ашигтай байгаасай.