Хүн амын хөгжлийн бодлогыг хэвлэл мэдээллийн ажилтнуудад танилцууллаа
"Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах баримт бичгийн тухай семинар" -ыг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд зохион байгууллаа.
2014.12.11

Хүн амын хөгжлийн бодлогыг хэвлэл мэдээллийн ажилтнуудад танилцууллаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагдсан цагаас эхлэн Хүн амын хөгжлийн цогц бодлогыг шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулж байгаа.

Энэхүү бодлогын баримт бичгийн талаарх  бодит мэдээллийг шуурхай, үнэн зөв хүргэх зорилгын хүрээнд ХАХНХЯ, НҮБ-ийн Хүн амын сан хамтран "Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах баримт бичгийн тухай семинар" -ыг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд зохион байгууллаа.

Семинарыг нээж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар үг хэлж, хүн амын хөгжлийн бодлогын баримт бичгийн ач холбогдлын талаар товч мэдээлсэн. 

Мөн Хүн амын бодлогын тухай ойлголт, хандлагын тухай доктор, Ц.Болормаа, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах баримт бичгийн төслийн танилцуулгыг ХАХНХЯ-ны ахлах мэргэжилтэн Ч.Эрдэнэчимэг нар хийлээ.

Хүн амын бодлогын нийтлэг зорилго нийгэм эдийн засгийн хөгжил, хүн амын төлөв байдал, хандлага, хэв маягийн өөрчлөлтийн дүнд хүмүүсийн сайн сайхан байдал буюу амьдралын чанарыг дээшлүүлэх явдал юм.