Монголын эмнести интернэшнл байгууллагын удирдах зөвлөлийн дэд дарга А.Түвшинтулга
2014.12.12

Монгол улсад эрүүдэн шүүхийн эсрэг конвенц хэрэгжээд 14 жил болж байна

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц батлагдсаны 30 жилийн ойн  хүрээнд уг конвенцийн хэрэгжилтийн асуудлаар холбогдох албаны хүмүүс хэлэлцлээ.

Монгол улсад энэхүү конвенц албан ёсоор хэрэгжээд 14 жил болж байгаа ч одоог хүртэл их бага хэмжээгээр эрүүдэн шүүх явдал гарч байгааг онцолсон юм.  Сэжигтэн гэм буруутай нь нотлогдоогүй үед түүнийг гэм буруугүйд тооцох эрх байдаг. Харин 50 жилийн түүхтэй олон улсын Эмнести интернэшнл байгууллагын судалгаагаар Дэлхийн 141  улсад эрүү шүүлт байна гэж гарчээ.

Монголын эмнести интернэшнл байгууллагын удирдах зөвлөлийн дэд дарга А.Түвшинтулга “Урьдчилан сэргийлэх механизм буюу хараат бус хөндлөнгийн үндэсний хэмжээний байгууллага нь аливаа хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдэлгүйгээр хяналт тавьж, шалгалт хийн үүнийгээ эрүүдэн шүүхийн эсрэг дэд хороонд холбогдох зөвлөмжийг нь хүргүүлдэг. Ийм гурван үндсэн асуудал тухайн улс оронд бүрдсэнээр эрүүдэн шүүхтэй тэмцэх асуудал цогцоороо хэрэгжих ёстой юм” гэлээ.

                                Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү