УИХ-ын гишүүн Л.Болд
2014.12.16

Л.Болд: Газрыг эдийн засгийн зөв эргэлтэнд оруулах хэрэгтэй

"Ажлын дараа" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд оролцлоо.

-Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын өдрүүд тохиож байна. Та энэхүү хувьсгалд идэвхитэй оролцож байсан дөрвөн байгууллагын нэгийг тухайн үед удирдаж түүхийг бичиж байсан хүмүүсийн нэг. Тийм учраас таныг уг нэвтрүүлэгт оролцуулахаар урьсан юм.

Үнэхээр түүхэн өдрүүд болж байна. 25 жил гэдэг бол 100 жилийн дөрөвний нэг. Тухайн үед оюутны холбоог толгойлох ховор хувь заяа тохиосон.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сайдын ажилдаа илүү анхаарч байв уу. Гишүүний ажилдаа илүү анхаардаг байсан уу ?

Давхар дээл, дан дээлээс гадна өөр боддог зүйл бий. Өнгөрсөн хугацаанд ажлаа амжуулах л ёстой гэж боддог байв. Сайдын хувьд гишүүнийхээ нилээд ажлыг бүтээх бололцоотой байсан. Аль алийг нь зөв хослуулсан. Давуу тал нь илүү байх аа гэж бодож байна.  

-Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа юун дээр илүү анхаарч ажилласан бэ ?

Тусгаар улс оронд батлан хамгаалах, гадаад харилцааны яамдууд зайлшгүй байдаг. Гадаад харилцаа нь тусгаар монгол улсаа хөгжүүлэх хамгаалах, баталгаажуулах зорилготой. Тиймээс гадаад харилцаа гэдэг нь монголын том батлан хамгаалах бодлого. Мөн хамгийн том эдийн засгийн харилцаа байдаг. Тиймээс энэ тал дээр маш том ахиц гаргахыг эрмэлзсэн.

-Та гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2008 оноос хойш сайдын албыг гүйцэтгэсэн хашсан учраас бусад гишүүдээс бага хуулийн төслийг санаачилж байна уу ?

Бага бол бишээ. Би гишүүдтэй хамтарч нилээн олон хуулийн төсөл санаачлан ажиллаж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нилээн том хуулийн санаачилсан. Нэг нь Баянмонгол корпораци, Хүний хөгжил сан байгуулагдаж байгалийн баялгаас иргэн бүр өгөөж хүртдэг тогтолцоог анх эхлүүлсэн. Одоо дараагийн шатны хуулиа өргөн барьсан. Үүний хүрээнд баялгийн сан байгуулаад иргэн бүр байгалийн баялгаасаа байнга хүртдэг болгохын төлөө зорьж байна. Харин энэ их хуралд газар өмчлөх эзэмших асуудалд анхаарч байгаа. Газрыг эдийн засгийн зөв эргэлтэнд  оруулж иргэнтэйгээ уяж өгөх ёстой. Байгалийн баялаг лиценз нэрээр гадна дотны хүмүүсийн наймааны хэрэгсэл болчихлоо.

                   -Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү