Л.Энх-Амгалан улстөрчдөд санаа өгнө
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.12.01

Л.Энх-Амгалан улстөрчдөд санаа өгнө

МАН-ын хоёр ч гишүүн ойрын үед ном бичээд, орчуулаад завгүй байжээ.

Тэдний нэг гишүүн Л.Энх-Амгалан “Хөгжлийн хөтөч” хэмээх цуврал бүтээл орчуулан гаргаж буй юм билээ. Үүнийхээ гуравдугаар ботийг “Улс орнуудын өрсөлдөөн” нэртэйгээр хэвлэж, ирэх сарын 2-нд нээлт хийхээр болсон байна. Энэ нь АНУ-ын Харвардын их сургуулийн профессор Х.К.Виеторын бүтээл юм.

Даяаршлын үеийн эдийн засгийн стратеги, бүтэц ба Засгийн газрын талаар уг номд өгүүлсэн юм байна. Номын талаар гишүүн "Өнөөгийн ертөнцийн хөгжлийн төлөөх өрсөлдөөнд сайн Засгийн газаргүйгээр орох нь ахмадгүй онгоцтой далайд гарах, дасгалжуулагчгүйгээр олимпийн тэмцээнд оролцохтой адил болжээ” хэмээн онцолсон байна.

Шинэ Засгийн газар байгуулахаар зэхэж байгаа энэ цаг үед АНУ-ын профессорын бүтээл манай улстөрчдөд санаа өгөх биз ээ.