2012.02.16
Ж.Энхбаяр: Зарим анги нэгтгэлийг зэвсэг техникээр хангах зүйл яригдсан
Үүcсэн нөхцөл байдлыг талаар Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяраас тодрууллаа.
АН-ын бүлэг түргэн авч гэнэт хуралдаж Батлан хамгаалах салбарт аюул нүүрлэснийг хэлэлцсэн юм. Томилогдоод удаагүй сайд Ж.Энхбаяр сонгуулиар иргэдийнхээ эсрэг зэвсэг хэрэглэх тусгай ротыг бэлтгэж эхэллээ. Төрийн албан хаагчдыг үндэслэлгүй ажлаас нь халлаа гэсэн асуудлыг гаргаж ирсэн. Гэвч Ж.Энхбаяр сайд АН-ын бүлгийн хуралдаанд орж тайлбар өгөх завгүй гэсэн шалтгаанаар хуралдаан хойшилсон. Үүcсэн нөхцөл байдлыг талаар Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяраас тодрууллаа.
-Батлан хамгаалахын сайд тодорхойгүй шалтгаанаар албан тушаалтнуудаа халсан тухай мэдээллийг АН-ын бүлгээс хийгээд байна. Хэн, хэнийг ямар үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм бэ?
-АН-ын бүлэг тодруулга авах шаардлага нь тэнд үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн томилгоотой холбоотой гэж ойлгосон. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд миний бие өнөөдрийг хүртэл ямар нэг улс төрийн шалтгаанаар нэг ч хүнийг халах шийдвэр гаргаагүй байна. Ажлаас халах шийдвэр гарсан тохиолдолд тушаал гарах ёстой. Үүнийг Зэвсэгт хүчин жанжин штаб хэрэгжүүлэх үүрэгтэй. Хоёр цэргийн ангид зохион байгуулалттай цэргийн хүнс ялангуяа мах хулгай хийсэн, шамшигдуулсан явдал гарсан. Үүнтэй холбоотой арга хэмжээ авч, цэргийн албанаас бүрэн чөлөөл гэдэг шийдвэрийг гаргаж холбогдох байгууллагад нь шилжүүлэх болсон. Нэг цэргийн хугацаат цэргийн албан хаагчид дүрмийн бус харьцааны үүднээс биед нь ноцтой гэмт учруулсан офицерийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарсан.-Аль цэргийн ангиуд вэ, тодорхой хэлэх болох уу?
-Хоёр цэргийн анги байгаа, аяндаа мэдэгдэх байх. Ямар ч байсан ийм арга хэмжээ аваад байна.-Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан газрын даргыг халсан гэдэг дээр ямар тайлбар хийх вэ?
-Газрын дарга байсан хүн хуулийн хэлтсийн даргаар томилогдоод ажиллаж байна. Энд хэлэхэд Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчин гэдэг нь боловсон хүчнийг сургах, бэлтгэх, томилох, дахин бэлтгэх, анги салбарт шилжүүлэн ажиллуулах, удирдах командын бүрдэлдэхүүнд томилох нь тогтсон дүрэмтэй, бие даасан системтэй, онцлог салбар. Энгийн бусад яамдуудтай хольж сольж ойлгоод байна. Батлан хамгаалах яаманд байгаа албан тушаалтан бүрийн ажил үүргийн шаардлага өндөр, ялангуяа команд штабын хүмүүс мэргэжлийн бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Тэр хүрээнд тодорхой зарим хүмүүсийг сэлгэн ажиллуулдаг. Нэр дурьдагдаад байгаа Ш.Сүхбаатар даргын хувьд хуулийн өндөр мэргэжилтэй хүн. Тиймээс хуулийн хэлтсийг аваад явах нь тэр хүний мэргэшсэн байдалд таарч байгаа.-Мэргэн буучдын рот бэлтгэж байгаа гэсэн. Үүнийг сонгуулиар ашиглах гэж байгаа гэх юм?
-Батлан хамгаалах яам мэргэжлийн яам. Жолоочоос эхлээд туслах зөвлөл бүгд цэргийн мэргэжлийн бэлтгэгдсэн салбартаа ажиллаж байсан хүмүүс байна. Хэвлэл мэдээллийн хүн нь хүртэл цэргийн хүн байх ёстой. Би тэнд цор ганц энгийн хүн байна. Зэвсэгт хүчнийг улс төрөөс ангид байлгах нь чухал. Улстөржүүлнэ гэдэг нь бэлэн байдлыг унагаадаг. Бэлэн байдлыг өндөржүүлэх хүрээнд хэдэн анги нэгтгэлүүдтэй танилцаж, тоног төхөөрөмж, зэвсэг техникээр хангах асуудал яригдсан.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.