Ж.Энхбаяр: Шалгуулах хүсэлтээ ТЕГ-т өгсөн. Би нууц задруулаагүй гэдгээ мэдэж байна
-УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтаныг улсын нууц задруулсан. Энэхүндээ хариуцлага тооцож өгнө үү гэжЕрөнхий сайд С.Батболдод хандсан байна билээ. Та үнэхээр улсын нууц задруулсан юм уу. Байнгын хорооноос гишүүдэд тараасан материал улсын нууцтай холбоотой байсан хэрэг үү?
-Энэ асуудлыг шалгаж өгнө үү гэж би өөрийн биеэр Тагнуулын ерөнхий газарт хандсан байгаа. Ялангуяа салбар тойрсон асуудал, энэ мэдээлэлтэй холбоотой асуудлыг Тагнуулын ерөнхий газар шалгах ёстой. Онцлон хэлэхэд асуудлыг би өөрөө тавьсан. Мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргах байх.
-Та яг хэзээ хандсан юм бэ?
-Би шалгуулах хүсэлтээ хоёр долоо хоногийн өмнө тавьсан. Мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргах ёстой. Асуудал удахгүй шийдэгдэх биз:
-Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байгаа юм уу?
-Шалгадаг газар нь шалгаад дүгнэлтээ гаргах байх. Тэр хүрээнд асуудал шийдэгдэнэ. Дүгнэлт гарахаас өмнө би ямар нэгэн мэдэгдэл хийхийг хүсэхгүй байна. Гэхдээ миний хувьд ямар нэгэн байдлаар улсын нууц задруулаагүй. Би үүнийгээ мэдэж байна. Мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргах биз дээ.