Сайд 50 хоногт...
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын томилогдсоноосоо хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн, санаачлан шийдвэрлэсэн ажил, арга хэмжээг багцлан нийтлэж байна.Бодлого, зорилтын хүрээнд:
1.“Монгол Улсын Төрийн батлан хамгаалах бодлого” баримт бичгийн төсөлд Засгийн газрын саналыг тусгах, нэмэлт тодотгол хийх ажлын хэсгийг томилон ажиллуулж байна.
2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид бараалхан, өөрийн баримтлан ажиллаж буй бодлого, зорилт, хэрэгжүүлж эхэлж байгаа арга хэмжээнүүдийнхээ талаар илтгэн, салбарын үйл ажиллагааны чиглэлээр санал бодлоо солилцон, дэмжлэг авч ажиллаж байна.
3.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Батлан хамгаалах чиглэлээр тусгах бодлогын зорилт, арга хэмжээнүүдийг сайдын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн баталсан.
4.Батлан хамгаалахын сайдын дэргэд ажиллах Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зөвлөлийг байгуулж, ажиллах дүрмийг баталсан. Тус зөвлөл Батлан хамгаалахын сайдад шинжлэх ухаан технологи, цэргийн мэргэжлийн удирдлага, батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэх асуудлаар зөвлөмж өгөх, мэдээллээр хангах үүрэгтэй ажиллаж байна. Энэ зөвлөлд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад ажиллаж байсан 16 генерал, 8 эрдэмтэн орсон бөгөөд тэдний 12 нь доктор, профессор цолтой.
5.Бусад орны БХЯ-нд офицер удирдсан Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чухал алба ажилладаг алхмыг хэрэгжүүлж, анх удаа энэ албаны даргаар цэргийн сэтгүүлчийг томилон “Соёмбо” сонин, “Дуулга” студийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх боломжийг бүрдүүлсэн.
6.“Соёмбо” сонин, “Дуулга” студийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг сонсч, шаардлагатай техник хэрэгслийн шинэчлэл хийж, нийтлэл, нэвтрүүлгийн бодлогыг нь эрс өөрчлөх эхлэлийг тавьсан.
7.БХИС, БХЭШХ-г ирээдүйн чиг хандлага, салбарын эрх ашигт нийцүүлэн шинэчлэх, харьяаллыг нь эргэн харах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
8.ЗХКТГ-ийг бусад орны цэргийн эмнэлгийн жишгээр улсдаа тэргүүлдэг эмнэлэг болгохын тулд нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж өгөх санал тавьж, хамгийн шилдэг эмч нарыг авч ажиллуулах боломжийг судлах үүргийг ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтэс, ЗХКТГ-ийн удирдлагад өгсөн.
9.“Сайд таныг сонсч байна” нээлттэй утас ажиллуулан ажил хэрэгч санал хүсэлт, шударга, бодитой шүүмжлэлийг хүлээн авч байгаа. Салбарын бие бүрэлдэхүүний сэтгэлд ихэд нийцэж байгаа энэ утсаар бэлтгэл болон чөлөөнд буй ахмад дайчид, офицер, ахлагч, тэдний гэр бүлийнхэн мэдээлэл өгсөөр байна.
10. ЗХЖШ, ЕЗЦК, АДХЦК, БХТА, ЦТША, ЦДБЭЧ, “Соёмбо” сонин, “Дуулга” студи, Зэвсэгт хүчний 032, 084, 124, 284 дүгээр ангийн ажил албатай танилцсан.Энхийг дэмжих ажиллагааны хүрээнд:
11. 2012 онд Зэвсэгт хүчний оролцох ЭДА болон олон улсын хамтарсан сургалт, дадлагын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулсан.
12. Афганистан, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх Цэргийн багуудын бэлтгэлийг хангах, ажиллагааны бүсэд илгээхтэй холбогдсон зардлыг шийдвэрлэсэн. Афганистанд үүрэг гүйцэтгэх Цэргийн багийг үдэн гаргах ёслолд оролцсон.Гадаад хамтын ажиллагааны хүрээнд:
13. ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, БНТУ, БНАСАУ, Япон, Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Батлан хамгаалахын атташе нарыг хүлээн авч уулзан Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон. Нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд:
14. Зэвсэгт хүчний гол цөмийг бүрдүүлж, НҮБ-ын ЭДА, олон улсын ажиллагаанд улс орныхоо нэр хүндийг өргөж байдаг ахлагч нарын цалинг нэг шатлалаар ахиулан нэмж, 4 дүгээр сарын 1-нээс мөрдөхөөр шийдвэрлэсэн.
15. Салбарын хэмжээнд ирсэн орон сууц хүссэн өргөдлийг харгалзан үзэж нийслэлд албан тушаалын орон сууцнуудын байршилд нэмж барих, хөдөөгийн ангиудын хувьд аймгийн Засаг дарга нартай зөвлөлдөн, тэнд нь босгох зэргээр албан тушаалын 5000 орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах үүрэг өгсөн.
16. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай харилцан тохиролцсоны дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт БХЯ-ны мэдэлд 5 га газар олгуулах шийдвэр гаргуулаад байна.
17. Газар хувьчилж авч чадаагүй байгаа офицер, ахлагч нарт тусалж, Нийслэлийн Газрын албатай хамтран ажиллахыг БХЯ-ны БХЗГ-т үүрэг болгосон.
18. БХЯ-ны “Монгол цэрэг-жуулчин” ТӨҮГ-ын харьяа Таван толгой болон Баян-Өлгий аймаг дахь амралт, аялал жуулчлалын баазуудыг Зэвсэгт хүчний 311, 340 дүгээр ангид шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн.
19. Гал түймрийн аюулд өртсөн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн 12 ахлагчид иж бүрэн тавилга сэлт бүхий гэр буцалтгүй тусламжаар олгосон.
20. БХЯ, ЗХЖШ болон харьяа бусад байгууллагад ажиллаж байсан 600 ахмад дайчдыг анх удаа өргөн хүрээнд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, санал бодлыг нь сонссон.