Шилжилтийн бүхий л хугацааг хамруулна гэвэл нийгмийн даатгалын тогтолцоо алдагдах аюултай
2008-2012 оны хооронд УИХ-ын нэр бүхий зургаан гишүүн ажилласан жил, тэтгэврийн шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн санаачлан батлуулсан.
Энэ хуулийн хэрэгжилтийн хугацаанд 496,5 мянган иргэн тэтгэврээ тогтоолгожээ.
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Социалист системээс зах зээлийн систем рүү шилжинэ гэдэг бол 10 жилээр хязгаарлагдахгүй. Одоо ч шилжилт, өөрчлөлтүүд явагдаж байна. Шилжилтийн бүхий л хугацааг хамруулна гэвэл нийгмийн даатгалын тогтолцоо алдагдах аюултай. Бид эрсдлийн жилүүдийг нэмж тооцох боломжтой эсэхийг судалж байгаа”.
Мөн энэ хуулийн хүрээнд 1990-2000 оны хооронд эрх чөлөө нь хасагдаагүй хөдөлмөр эрхэлж байсан, хууль хэрэгжих явцад ял эдэлж байсан 600 гаруй иргэнийг шүүхийн шийдвэрийн ерөнхий газартай хамтран тэтгэврийн даатгалыг нь нөхөн тооцуулжээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү