МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.12.24

Х.Амгаланбаатар: Төсөв захиран зарцуулж буй хүмүүс дээр алдаа гарчээ

Хан-Уул дүүргийн эмч ажилтнуудын 10 хувийн цалингийн нэмэгдэл олгогдоогүй байна.

Тэд энэ сарын 17-ны дотор хугацаатай шаардлага хүргүүлж хүлээн аваагүй нөхцөлд ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан юм. Тиймээс салбарын яам ажлын хэсэг гарган энэ асуудал дээр ажиллаж эхэлснээр ажил хаялтаа хойшлуулжээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар  “Энэ асуудал бол ААН байгууллага дээрээ буюу төсөв захиран зарцуулж буй хүмүүс дээр алдаа гарчээ гэдэг ойлголттой байгаа.  Өөрөөр хэлбэл шилжсэн төсвийг тухайн ААН-ын дарга нар төсөв хэмнэнэ гэдэг зорилгоор ажилчдын цалинг өгөхгүй байх хандлага гардаг” гэлээ.

                             Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү