2009.05.16

“Алтайн-Эрин” сан

“Алтайн-Эрин” сан нь анх 2006 онд байгуулагдсан бөгөөд Алтай нутгаа гэсэн сэтгэл зүтгэлтэй залуучуудыг нэгтгэсэн төрийн бус байгууллага юм. Сангийн тэргүүнээр 2006 оноос хойш УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сонгогдон ажиллаж байна.

Говь-Алтай аймаг дахь залуучуудын эдийн засаг, боловсрол, спортын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан эзэмшсэн мэдлэг боловсрол, оюун ухаанаараа тодрон гарсан ирээдүйн манлайлагч, чадварлаг шинэ залуу боловсон хүчнийг дэмжиж, оюуны хөрөнгө оруулалтад санхүүгийн туслалцаа үзүүлдэг.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд эрүүл мэндийн, боловсролын нийгмийн, урлаг, спортын салбарт олон ажлуудыг авч хэрэгжүүлсэн билээ.

Үйл ажиллагаанаас дурьдвал сан нь жил бүр аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран нарийн мэргэжлийн эмч нарийн бүрэлдэхүүнтэй багийг бүх сумдаар явуулж ард иргэдэд эмнэлгийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй үзүүлдэг, мөн нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд үйл ажиллагаагаа түлхүү чиглүүлж, хүүхэд багачуудад зориулсан бичил цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, сургуулиудад анги кабинетыг бүрэн тохижуулж өгсөн.

Байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор МИУС-ын Байгалийн ухааны танхимтай хамтран Говь-Алтай аймгийн биологийн төрөл, ургамал, амьтан зүйлийн судалгааг хийх экспедицийг санхүүжүүлэн ажлыг эхлүүлсэн.

Бөхийн “Хан-Тайшир” дэвжээний бөхчүүдийн байнгын бэлтгэл сургуулилтыг ханган ажиллаж байна. Жил бүр сангийн Оюутны сургалтын төлбөрийг ивээн тэтгэх тэтгэлэгт хөтөлбөр зарлан, шалгарсан 40-60 оюутнуудын сургуулийн төлбөрийг санхүүжүүлдэг юм.

2008-2009 оны хичээлийн жилд 60 оюутны сургалтын төлбөрийг санхүүжүүлсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.