Д.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой болсон
Уул уурхайн салбар манай улсын нийт экспортын 90 орчим хувийг эзэлдэг.
2015.01.05

Д.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой болсон

УИX-ын  гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-Таны хувьд Уул уурхайн сайдаар ажиллаж байгаад энэ өвөл сайдын албан тушаалаа өгсөн. Уул уурхайн салбар 2014 онд ямар ажлуудыг хийж амжуулав. Нэлээдгүй ажил хийсэн байх. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчид ирсэнгүй дээ?

2014 онд уул уурхайн салбарын хамт олон маш олон ажлыг хийсэн. Энд тэр бүхнийг тоочих боломжгүй. Энэ салбар манай улсын нийт экспортын 90 орчим хувийг эзэлдэг. Өмнөх онтой харьцуулахад энэ онд экспортын бүтээгдэхүүний биет хэмжээ 35 орчим хувиар өсөх байх.

Гэвч манай экспортын голлох ашигт малтмалын зах зээлийн үнийн уналт үргэлжилсээр байгаа нь эдийн засаг, төсөвт сөргөөр нөлөөлсөөр байна. 2014 оныг 2012 онтой харьцуулахад нүүрсний зах зээлийн үнэ 70, төмрийн хүдрийн үнэ 40, алтны үнэ 10 орчим хувиар тус тус унасан байна.

2012 оны сонгууль хүртэлх хугацаанд эрсдэлтэй, хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчинг бужигнуулаад, тогтворгүй болгоод хаячихсан байсныг ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой болгож, тийм баталгаа өгөх хуультай боллоо. БНМАУ-ын үеийн хуультай байсан Газрын тосны салбарын эрхзүйн орчинг шинэчилж, таатай орчныг бүрдүүллээ.

Мөн газрын тостой ихэнх орны авдаг байгалийн нөөц ашигласны төлбөр авахыг хуульчилсан. Тодорхой бус хугацаагаар хориглоод дөрвөн жил болсон хайгуулын тусгай зөвшөөрлийг “Тусгай зөвшөөрөл" гэх шалгуур үзүүлэлттэйгээр олгох хуультай боллоо.

Шүүхийн шийдвэрээр үйлчлэл нь зогссон 106 тусгай зөвшөөрлийн асуудал шийдэгдэж дуусч байна. 2012 оны зургадугаар  сард гарсан урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолоор тухайн үед хүчинтэй байсан тусгай зөвшөөрлийн 40 орчим хувийг зогсоосон байдаг. Тусгай зөвшөөрөл өгөөгүй байхдаа төрөөс ийм шийдвэр гаргасан бол компаниудад харамсах зүйлгүй байх.

Тусгай зөвшөөрөл өгсний дараа ингэхээр компанийн хөрөнгөд халдсан болох талтай. Тэгээд 1.5 жилийн өмнө гол нь нөхөн олговрыг нь шийдүүлэх зорилгоор урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан боловч шийд гараагүй л байна.

Шүүхийн шийдвэрээр үйлчлэл нь зогссон 106 тусгай зөвшөөрлийн асуудал шийдэгдэж дуусч байна.

Өнгөрсөн хугацаанд шатахуун импортлогчид гадаад худалдаанд нэгдсэн бодлогоор ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Мөн шатахууны нийлүүлэлтэд өрсөлдөөнийг бий болгон бензин шатахууны хилийн үнийг түүхий нефтийн биржийн үнэнээс тооцдог аргачлалд шилжсэний дүнд шатахууны хилийн үнийг тонн дутамд 350 доллараар бууруулж чадсан. Ингэснээр бензиний жижиглэнгийн үнэ тогтворжиж, иргэдээс гарах зардлыг нэг их наяд орчим төгрөгөөр хэмнэсэн.

Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Өнөөгийн байдлаар Монголбанкинд тушаагдсан алтны хэмжээ өмнөх онтой харьцуулахад гурав дахин өсч, энэ хэмжээгээр гадаад валютын нөөц нэмэгдсэн байна.

Ер нь бол ихэнх оронд алтыг улсын төсөвт татвараар орох орлогоос илүүтэйгээр алтны нөөцийг нэмэгдүүлэх замаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улмаар валютын ханшийн тогтвортой байдал, эдийн засгийн болон иргэдийн амьжиргааны тогтвортой өсөлтийг хангах бодлогоор олборлон ашиглаж ирсэн.

2013-2014 онд Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтыг тусад нь тооцвол сүүлийн 10 жилийн дунджаас 2-3 дахин илүү 800 саяас нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт орсон болов уу. Гэхдээ энэ чамлалттай тоо.

-Манай орны хувьд гадны хөрөнгө оруулалт тасарснаас болж эдийн засаг хүндэрсэн гээд байгаа. Тэгэхээр Уул уурхайн яам эдийн засаг хүндрэхэд голлон нөлөөлсөн гэж ойлгож болох уу?

Өнөөгийн эдийн засгийн хүндрэл дотоод, гадаад хүчин зүйлүүдээс хамааралтай. Дэлхийн зах зээл дээр манай эдийн засагт голлох нөлөөтэй нүүрс төмрийн хүдрийн бизнес бараг ашиггүй болсон нь эдийн засаг, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна. 2012 оны сонгуулийн үеэр хөрөнгө оруулалт их шаардагддаг, эрсдэлтэй уул уурхайн салбарын эрх зүйн орчныг тогтворгүй болгочихсон. Мөн тодорхой бус хугацаагаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг хуулиар зогсоосон байсан.

Ашигт малтмал үнэтэй үед сонгуулийн амлалтын бэлэн мөнгө тараагаад төмөр замаа барьж чадаагүйгээс өнөөдөр тээврийн зардал өрсөлдөгч орнуудаас 2-3 дахин өндөр байна. Дээр нь дэлхийн хэмжээний үндэстэн дамнасан корпораци гол хөрөнгө оруулагч нь болсон Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийн асуудал шийдэгдэхгүй хугацаа алдаж байгаа нь бусад хөрөнгө оруулалтад сөргөөр тусч байгаа.

Эдгээр хуучин зүйлээс хамаарч манай эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ буурсан гэж ойлгож байна. Гэрээнд зааснаар далд уурхайн санхүүжилт, бүтээн байгуулалтын ажил бол хөрөнгө оруулагч талын үндсэн үүрэг. Мөн энэ ажил нь ашигт малтмалын тухай хуульд зааснаар бол компанийн нийтлэг үүрэгт ордог.

Засгийн газрыг гүйцэтгэх засаглалын дээд байгууллага. Яам бол Засгийн газрын мөчир нь. Хуульд зааснаар Засгийн газар УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Засгийн газар аливаа шийдвэрийг кабинетаараа гаргадаг.

Энэ утгаараа УИХ- ын тогтоолыг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч талд гэрээнд өөрчлөлт оруулах саналыг бичгээр тавьсан. Нөгөө тал боломжгүй гэсэн. Энэ үйл ажиллагаа 2012 оны аравдугаар сард болоод өнгөрсөн. Мөн гэрээнд болон ТЭЗҮ-д заасан анхны хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр хэтэрсэн байдалтай байгаа.

Засгийн газрыг гүйцэтгэх засаглалын дээд байгууллага. Яам бол Засгийн газрын мөчир нь.

Ер нь бол Монгол Улсад 1991-2012 оны хооронд 14.2 орчим тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт оржээ. Тэгвэл 2008-2012 оны хооронд 8.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт орсны 7.1 тэрбум доллар нь буюу 88 хувь Оюутолгойнх. Оюутолгойн хөрөнгө оруулалтыг тусад нь тооцвол өнгөрсөн хугацаанд жилд дунджаар 300 ор сая долларын гадаад! хөрөнгө оруулалт орж баГ Харин 2013-2014 онд 8 сая доллараас нэг тэрбум хөрөнгө оруулалт орсон талаар дээр дурдсан.

-Оюу толгой төслийн талаар жаахан дэлгэрүүлэхгүй юу?

Эндээс Оюутолгойн төслиин анхны хөрөнгөоруулалтаар гуравхан жилийн хугацаанд хөрөнгө оруулалт огцом өссөн. Гэвч далд уурхайн санхүүжилтийн асуудлыг хөрөнгө оруулагч нь шийдэхгүй байгаа. Үүнийг орлох бэлэн төсөл байхгүй байсан тул хөрөнгө оруулалт эргээд огцом буурчээ.

Ийм бодит нөхцөл байдалд зарим улстөрчид “хөрөнгө оруулалт буурлаа” хэмээн төрийн индрийг ашиглан өөрөөсөө бусдад бурууг тохох зорилгоор таашаал автлаа хашгирч байгаа нь улсын эрх ашигт сөрөг нөлөөтэй. Яагаад гэвэл бүх улсууд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд байнга өрсөлдөж байдагтай холбоотой.

Байршлын онцлогтой, төрт ёсны дэлхийд гайхагдах түүхтэй Монгол Улсад ийм асуудал хэзээ ч үүсэхгүй гэж бодож байна. Энэ бол аварга төсөл. Манайхан “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй’ гэдэг. Тиймээс энэ төсөг улам амжилттай хэрэгжихэд компанийн үйл ажиллагааг болон санхүүгийн ил тод байдал маш чухлаас гадна, аливаа маргаантай асуудлыг судалгаа тооцоо хууль, гэрээний заалтад үндэслэн ярьж шийдвэрлэвэл зохистой.

-Таны бодлоор энэ далд уурхайн санхүүжилтийг шийдэх ямар гарц байна вэ?

Энэ төсөл амжилттай хэрэгжиж ил уурхайн бүтээн байгуулалт, олборлолт, борлуулалт, экспорт, улсын төсөвт татвар хураамжаар орох орлогын төлөвлөгөө гэрээ, хуулинд заасны дагуу явагдаж байгаа. Гэрээ бол тохироо. Тохирооныхоо дагуу урагшлах нь хамгийн сайн хувилбар.

Энэ тохиолдолд хөрөнгө оруулагч тал гэрээ болон хуульд заасан үүргийнхээ дагуу далд уурхайн санхүүжилтээ шийдэх учиртай. Хоёр тал харилцан ойлголцож, тохирч чадвал байнга хэл ам татлахгүй өөр хувилбарууд ч байх боломжтой.

Ер нь бол энэ гэрээний загварт гол асуудал нь байдаг. Одоогоор Монголын тал зардал хэтэрлээ гэж ярихаас өөрөөр оролцох эрх мэдэл байхгүй. Оюутолгой ХХК дахь 34 хувийн төлөөллийг хэрэгжүүлэх зардлаа хүртэл энд тэндээс зээлж олдог. Тэгвэл хөрөнгө оруулагч тал гэрээнд заасны дагуу үйл ажиллагааны бүх зардлыг Оюутолгой компаниас гаргуулж, дээр нь менежментийн төлбөрөө авдаг.

-Энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хэр байх бол. Эдийн засгийн сэргэлтийг авч ирж чадах уу?

2015 онд ашигт малтмалын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын биет хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Харин үнэ нь ямар байхыг хэлэх боломжгүй. Ер нь бол зах зээлийн үнийн тухайд өнгөрсөн жилээс арай дээр байх бодов уу. Ирэх жил эдийн засгийн өсөлт тогтворжино гэж харж байна.

Ер нь бол энэ гэрээний загварт гол асуудал нь байдаг.

Ер нь эдийн засаг хүндрэхэд боломжуудыг ашиглаж гардаг нь нийтлэг зүй тогтол. Уул уурхай болон газрын тосны салбарын эрэл, хайгуулд хөрөнгө оруулалт хийхэд аатай орчин бүрдсэн. Эдгээр салбаруудын эрхзүйн орчин урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бий болсон. Иймд хөрөнгө оруулагчдад эдгээр боломжуудыг хоцролгүй ашиглаасай гэж хэлэх байна.

-Уул уурхайн яамыг Бридж” гурппынхэн ээлжлэн удирддаг боллоо эсэн яриа гарах болж. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

Би Бридж группыг үүсгэн байгуулагч, албан ёсны хувь нийлүүлэгч. Тэр хамт олон, тэнд ажиллаж байгаа хүмүүс иргэнийхээ үүргийг нэр төртэй орэгжүүлж яваад нь талархаж явдаг. Намайг Уул уурхайн яаманд ажиллаж байхад ганцхан би л тус группд хувь эзэмшигч байсан. Одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Харин Япон улсад боловсрол эзэмшсэн гурван хүн ажиллаж байгаа. Тэд групптэй ямар нэгэн хөрөнгийн холбоо байхгүй.

-12 жилийн дараа засгийн эрх барьж байгаа АН өнгөрөгч оны намар Шинэчлэлийн Засгийн газраа огцруулсан нь оны онцлох үйл явдлын нэг боллоо. Ирэх онд Шийдлийн Засгийн газраа огцруулах юм биш биз?

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийх саналаа УИХ-аар батлуулсан. Залгуулаад 28 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Мөн цээр нь 10 гаруй гишүүн энэ төслийг дэмжихээ олон нийтэд албан ёсоор зарласан.

Эдгээр гишүүдийн тоо нь 76 гишүүний 50 хувиас давсан гэсэн үг л дээ. Тэр үед Засгийн газраас /ИХ-д орж ирсэн шийдвэрийн төслүүд унаж цаашдаа ч энэ байдал үргэлжлэх нь тодорхой болсон. Гүйцэтгэх засаг нь УИХ-аас дэмжлэг авч чадахгүй удах тусам тэр хэмжээгээр улсын хөгжлийн хурдац саарах нь ойлгомжтой болсон тул тийм шийдвэрийг УИХ-ын гишүүдийн олонх гаргасан.

Харин шинэчлэлийн Засгийн газар миний л мэдэхээр үе үеийн Засгийн газраас илүү сайн ажилласан. Энэ нь ч олон түмний нүдэн дээр тодорхой байгаа. Цаашид улам тодорно гэж бодож байна.

Би Шийдлийн Засгийн газрыг дэмжиж ажиллах болно. Улс орны хөгжилд улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал. Гэхдээ ямар ч үйл ажиллагаа нь хууль, Монгол Улс болон олон түмний нийтлэг эрх ашигт нийцэж байх учиртай. Энэ бол аль ч Засгийн газрын УИХ-аас дэмжлэг авах үндсэн зарчим.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийх саналаа УИХ-аар батлуулсан.
-Тавантолгойд хөрөнгө оруулагчдыг тодруулчихлаа. Тавантолгойгоос бид хэр хүлээлттэй байж болох вэ. Иргэдийн 1072 ширхэг хувьцаа ямар замаар иргэдийн гарт очих вэ?

Шинэчлэлийн Засгийн газрын үед Таван толгойн төслийг урагшлуулах бүх шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл Тавантолгойг тойрсон дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэж, хөрөнгө оруулагчийг сонгох сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэх шийдвэр гарсан байсан. Нөгөө л Чингэс бонд их хэрэг болсон.

Цахилгаан станц, боомтын төмөр зам гурав дахь хөршид гарах далайн боомтууд, төмөр замын транзит тээврийн тарифын хэлэлцээр гээд олон асуудал шийдэгдсэн. Ингэснээр ордын болон ордыг ашиглах компанийн үнэлгээ нэмэгддэг. Одоо УИХ-ын шийдвэрийн дагуу дотоод, гадаадын компаниудаас бүрдсэн нэгдлийг сонгож, “хөрөнгө оруулж хамтран яжиллах тухай гэрээтэй” хийж байх шиг байна.

Эхнээсээ УИХ-ын шийдвэрийн дагуу яваасай гэж бодож байна. Харилцан ашигтай нь нотлогдвол УИХ-ын шийдвэрийг өөрчлөх саналын төслөө ч УИХ-д оруулж ирэх боломжтой. Ингээгүйгээс болоод бөөн. маргаан болж байсан гашуун туршлага байгааг ажил хариуцаж буй хүмүүс мэдэж байгаа биз ээ.

Сайн хөрөнгө оруулагч сонгогдвол компанийн үнэлгээ бас л өсдөг. Урт хугацаанд бүтээгдэхүүнийг худалдах гэрээ ч бас компанийн үнэлгээнд чухал нөлөөтэй. Нүүрсний үнэ өсвөл компанийн орлого, үнэлгээ, түүнчлэн хувьцаа, хувьцааны ноогдол ашиг ч өснө. Ихэнх компани хувьцаагаа үнэд хүрэх үед нь шинээр хувьцаа гаргадаг, энэ үед иргэд хувьцаагаа борлуулбал илүү үнэд хүрэх боломжтой. Эрдэнэс таван толгой бол Монголын бүх ард түмэн хувьцаа эзэмшдэг компани.

-Төр ард түмнээ бүсээ чангал гэж уриалчихаад, хамаг төсвийг танаж байна. Тэгсэн хэрнээ дээгүүрээ төрийн данхайсан бүтцээ цөөлж чадахгүй байгааг та харж байгаа байх. Үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

Нийгэмд янз янзын байр суурь байх шиг байна. Төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй байх болон үр дүнтэй зарцуулахад байнга анхаарах шаардлагатай. Өмнө нь 50 орчим гишүүн Засгийн эрх барихад оролцож байсан бол одоо 73 гишүүнтэй бүлгүүд Засгийн эрх барих блокийг үүсгэж байгаа аргагүй байдал ч харагдаж байна.

Ер нь бол энэ асуудлыг хуульд заасны дагуу Ерөнхий сайд, Засгийн газар шийддэг. Төрийн захиргааны албан хаагчийг 15 хувиар цомхотгох шийдвэр Засгийн газраас гарсан гэж ойлгосон.

-Гацууртын ордоо стратегийн орд болгохоор манайхан яарч байна. Жилд таван тонн алт олборлоно гэсэн. Стратегийн орд болговол манай улсад ямар ашигтай юм бэ?

Хэрэв энэ ордыг хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу стратегийн ордод хамруулж, дараа нь Засгийн газраас орж ирэх төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ хурдан баталбал хөрөнгө оруулалт сэргэхэд чухал нөлөөтэй байна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Энэ ордыг Стратегийн ордод хамруулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн бариад бараг хоёр жил гаруй болж байх шиг байна.

Шалтгаан нь цөөнхийн бүлгүүд дараалан завсарлага авсантай холбоотой. Энэ ордын алтны баталгаатай нөөц нь 50 тонн, таамаг нөөц нь 70 гаруй тонн юм. Урт нэртэй хууль гарахаас өмнө шороон ордыг нь ашиглаад нөхөн сэргээлт хийлгүй орхисон байдаг. Энэ шороон ордын доор нь үндсэн орд байгааг илрүүлж дээрх нөөцийг тогтоосон.

Урт нэртэй хууль гарснаар энэ орд ой дотор байдаг тул хуулийн талбайд хамаарч, уг хууль нь стратегийн ордыг хамардаггүй учраас, хөрөнгө оруулагчийн зүгээс энэ ордоо стратегийн ордод хамруулж төртэй хамтарч ажиллах санал тавьсан. Компани энэ үндсэн ордыг ашигласны дараа нөхөн сэргээлтийг бүрэн хийх юм. Ордын түүх бол ийм.

-Орд ашиглах гэрээнд ямар заалтуудыг тусгах ёстой вэ?

Стратегийн орд болсноор төр хувь эзэмшинэ гэж ойлгох учиртай. Ингэснээр төр бүх компаниас авдаг төлбөр, хураамж, татвараасаа гадна өөрийн эзэмшиж буй хувьд оногдох ноогдол ашгийг авдаг. Энэ ордын нөөцийг тодорхой түвшинд нэмэгдэнэ гэж үзэн алтны үнийг өнөөгийн байдлаар тооцоход төрийн ноогдол ашгийн хэмжээ 100 орчим тэрбум төгрөг байх болов уу.

Стратегийн орд болсноор төр хувь эзэмшинэ гэж ойлгох учиртай. 

Энэ нь өнөөгийн байдлаар 40 орчим сургууль барих хөрөнгө юм. Гэхдээ энд хамтарсан компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгөөр энэ ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын зээлд эзлэх хувьд гол анхаарлаа хандуулах учиртай.

Шалтгаан нь хамтарсан компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ бага байх тусмаа компанийн хувь нийлүүлэгчдийн үүрэх хөрөнгө болон зардлын ачаалал багасдаг. Иймд хөрөнгө оруулагч талтай ярилцаж компанийн тухай хуульд заасан хамтарсан компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг 100 мянган доллар байхаар тохирсон.

Тэгэхээр төр 20 хувь эзэмшвэл 20 мянган доллар, 34 хувь эзэмшвэл 34 доллар гаргаад, төслийн хугацаанд 100 орчим тэрбум төгрөгийн ноогдол ашгаа авна гэж ойлгох учиртай. Тэгээд олон улсын сайн туршлагын дагуу төсөл хэрэгжих хугацаанд компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хөрөнгө оруулалтын зээлд эзлэх хувь болон тэр харьцааг өөрчлөхгүй байх, ашиг алдагдлаа компани өөрөө хариуцах зэрэг асуудлыг Орд ашиглах гэрээгээр баталгаажуулах юм.

Сентьерра гоулд компани нь жилд таван тн алт олборлох төлөвлөгөөтэй байгаа. Нөгөө талаас Монголбанк, хөрөнгө оруулагчтай олборлосон алтыг нь ирээдүйд худалдан авах санхүүгийн хэрэгсэл ашигласан хэлэлцээр хийхээр тохироод байна.

Ингэснээр Монголбанкны гадаад валютын нөөц 1.6-1.8 орчим тэрбум доллараар нэмэгдэх болов уу гэж бодож байна. Энэ талаасаа бол маш чухал хэлэлцээр. Мөн төсөл хэрэгжих хугацаанд улсын төсөвт төлбөр, хураамж, татвараар 550-600 тэрбум төгрөгийн орлого оруулахаар төлөвлөсөн юм билээ.