2015.01.06

Ж.Эрдэнэбат: Төсвийн орлого нэг их наядаар тасарсан

Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

Таны хувьд улс орны эдийн засаг хүндхэн үед сангийн сайдаар томилогдсон. Ер нь улс орны эдийн засаг, сангийн байдал яг ямар байдалтай байна вэ ?

Шийдлийн засгийн газарт хамтарч ажиллах саналыг АН-ын зүгээс МАН-д тавьсан. Манай намын хувьд улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн болчихсон үед ард түмнийхээ нуруун дээрх хүнд ачааг авахын тулд энэ засгийн хамтарч ажиллахаар болсон.

Харин миний хувьд 12 сарын 10-нд ажлаа хүлээн авч төсвийн тодотгол боловсруулж оруулсан. Тухайн үедээ ч оруулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчихсэн байсан. Бүтцийн өөрчлөлтүүд ч хийгдсэн. 2014 оны төсвийн тодотголыг зарим нэг хүмүүс шүүмжлэлттэй ханддаг. Бодит байдалд нийцээгүй төсөв боллоо гэж ярьдаг.

Гэтэл би санхүүгийн жил дуусахаас хорь хоногийн өмнө ажлаа хүлээж авсан учраас бодит байдалд нийцүүлсэн тодотголыг өргөн барина гэдэг учир дутагдалтай.

Тийм учраас зайлшгүй гарч болох өөрчлөлтүүдээ тусгаад, өрөө төлөх шаардлагуудыг голчилж тусгасан. Төсвийн орлого нэг их наядаар тасарсан.

Үүнийг нөхөхийн тулд янз бүрийн арга хэлбэрээр нөхдөг. Гэхдээ голдуу өр тавих хэлбэрээр буюу арилжааны өр эсвэл нөгөө хэсэг нь бол дансны үлдэгдлээ ашиглаж өр тавих байдлаар тасалдлынхаа дутууг нөхөөд явна. Төсвийн хувьд ийм нөхцөл байдал үүсчихсэн байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү.