Ж.Эрдэнэбат: Өндөр хүүтэй мөнгөөр зам барьдаг улс Монголоос өөр байхгүй
Масс телевизийн ярилцлагын цагт УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат оролцлоо.
-Төсвийн гүйцэтгэл өнөөдрийн байдлаар ямар байна вэ ?
Ажлаа аваад тав гаруй хонож байна. Энэ хугацаанд төсвөө тодотгосон. Учир нь бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор бүх юм тодорхойгүй болсон. Тиймээс энэ удаагийн төсвийн тодотголыг бүтцийн өөрчлөлттэй холбон хийлээ.
Төсвийн нөхцөл байдал хүнд байна. Орлого 83 хувьтай, Зарлага, санхүүжилт 86 хувьтай байгаа. Цаашдаа үлдэгдэл санхүүжилтаа хийхээр зорьж байна. Мөнгө санхүүгийн хувьд байгаа бүхий л нөөц бололцоогоо ашиглана. Эхлээд орлогын бүрдүүлэлтээ хийнэ.
-Татвараас орж ирэх мөнгө цаг тухайдаа орж ирсэн гэж ойлгож болох уу. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу ?
Нийт тасарч буй орлогын дийлэнх хувь нь татвартай холбоотой. Бараг 60 орчим хувь нь. Энэ нь эдийн засгийн бодит сектор ямар байдалтай байгааг харуулж байгаа үзүүлэлт юм. Харин үлдсэн орлого нь гаалиас орж ирэх ёстой орлого.
-Эдгээр нөхцөл байдлаас гарахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ ?
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү