2015.01.08

Ж.Эрдэнэбат: Төсөв хямралын шинжтэй байгаа

Сангийн Ж.Эрдэнэбат ТВ-5 телевизийн "Монгол улсаа хөгжүүлье" нэвтрүүлэгт оролцлоо.

-Төсөвт тодотгол хийх болсон гол гол шалтгааныг хэлнэ үү ?

2015 оны төсвийн тодотголыг он гарахын өмнө 12 сарын 31-нд өргөн барьсан. Хамгийн гол үндсэн шалтгаан бол төсөв нь сүүлийн хэдэн жил маш хүнд байдалд байсан. Төсөв бараг хямралын нөхцөл байдал руу шилжсэн гэж хэлэхэд болно. Яагаад гэвэл жил болгон төсөвт хасах тодотгол хийдэг.

Гэтэл ингээд хийдэг мөртлөө жилийн эцэст орлогын төлөвлөгөө тасалдалтай гардаг. Үүнээс болж төсөвлөсөн зардлуудаа санхүүжүүлж чаддаггүй байдал сүүлийн 2-3 жил үргэлжиллээ. Тийм учраас төсвийг бодит эдийн засгийн өсөлттэй уялдсан нөхцөл байдалд хүргэх, өмнөх төсвийн гүйцэтгэлээ харж үзэх зэргийг давхар судлах хэрэгтэй.

-Энэ төсвийн тодотголыг өмнөх алдаануудаа засч байгаа гэх үү, бүтцээ багасгаж, хүнээ цомхотгож бууруулж байгаа төсөв үү ?

Ер нь хэтэрхий амьдралаасаа тасарсан төлөвлөлтийг хийж, үүнээс ийм хэмжээний орлого олно тооцоод түүгээрээ бид одоогийн данхайсан бүтцээ санхүүжүүлнэ гэсэн тооцоотой төсөв сүүлийн гурван жил хийгдсэн. Болохгүй байгаа зүйлийг болгоно гэдэг.

Энэ мөнгийг олно гэж тооцоод байдаг. Харамсалтай нь тухайн мөнгө нь огт орж ирдэггүй.  Үүнээс болж төсөв хямралын шинж чанартай болчихоод байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү