2015.01.08

Х.Болорчулуун: Ирээдүйгээсээ хулгай хийж байгаатай адил зүйл болж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн хэмжээ ДНБ-ний 40 хувьд, төсвийн алдагдал хоёр хувиас хэтрэхгүй байна гэж хуульчилсан байдаг.

Харин 2015 оны төсвийн тодотголд өрийн хэмжээ ДНБ-ний 70 хувь, төсвийн алдагдал таван хувь  байхаар оруулжээ.

Уг нь өрийн хэмжээг нэмэх асуудлын МАН хүчтэй эсэргүүцэж Ардчилсан намын зүгээс өргөн барьсан төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болоод өрийн удирдлагын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхэд дэмжлэг үзүүлээгүй гэсэн ч МАН-ын Шийдлийн засгийн газарт орсноор өрийн хязгаарыг нэмэх асуудлыг дэмжих дэмжлэгээ сайдын суудлаар солилоо гэж УИХ-ын бие даагч гишүүд шүүмжилж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “ Монгол улсын өрийн таазын 65 хувьд хүргэнэ гэж байгаа нь энэ засгийн газар өөрөө болж байхын тулд ирээдүйгээсээ хулгай хийж байгаатай адилхан.

Тэгээд дараагийн засгийн газар нь баахан өрөн дээр ажлаа аваад улам хүнд болно. Үүнээс болж гадны нөлөөлөлд улам орно шүү дээ” гэлээ