2015.01.12

Э.Бат-Үүл: Иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Дэлхийн банк хамтран АНУ-ын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны байгууллагатай хамтарсан Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги хэлэлцүүлгийг явууллаа.

Ер нь энэ төслийн гол зорилго юу вэ ?

Хамгийн гол зорилго нь орон сууц авахад шаардлагатай иргэдийг тодорхойлох явдал. Өөрөөр хэлбэл орон сууцны зээл авахыг хүсч байгаа иргэдийн дэмжлэг авах нь хэн бэ гэдгийг тодорхойлоход гол зорилго нь оршино. Ер нь судалгаа хийж байгаад дунджаар сая орчим төгрөгийн орлоготой өрх бол дэмжлэг авах шаардлагатай юм байна гэсэн судалгааны дүн гарч ирсэн.

Яг энэ хөтөлбөрийн хувьд хэзээнээс хэрэгжиж эхлэх боломжтой вэ. Ипотекийн хөтөлбөрөөс хэр ялгаатай вэ ?

Ипотекийн зээлэнд бол бүх хүн хамарна. Гэхдээ банкууд тухайн хүний орлогыг харж байгаа зээл өгдөг. Гэтэл орлого багатай иргэдэд зээл өгөхгүй байгаа юм. Түрүүний хэлсэн шиг саяаас доош орлоготой айлд банкууд зээл өгдөггүй. Учир нь төлбөрийн чадвар байхгүй, байраа авсан хойноо ашиглалтын үйл ажиллагааг авч явч чадахгүй гэх мэтээр зээл өгдөггүй

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү