С.Ганбаатар: 455 сая төгрөг хэмнэнэ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.01.23

С.Ганбаатар: 455 сая төгрөг хэмнэнэ

УИХ-ын гишүүн С.Ганбаатараас дэд сайдуудын талаар тодрууллаа.

-Та байнгын хороонд дэд сайд нарыг танах санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Энэ талаар байр сууриа тодорхой хэлэхгүй юу. Хэрэв Засгийн газар дэд сайдгүй ажиллавал хэдий хэмжээний мөнгө хэмнэх тооцоог гаргасан уу?

Одоо улстөрчид, ялангуяа Өөрсдийнхөө зардлаас хасахын төлөө Засгийн газар бололцоотой хэмхоэгээр танаж байгаа гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлж буй. Ганц энэ удаа хасаад зогсохгүй улам ч бууруулахаа илэрхийлсэн. Одоо манай улсад 17 дэд сайд бий. Нэг хүний цалин 1.4 сая төгрөг гээд тооцвол жилдээ 150 орчим сая төгрөгийн асуудал юм.

Цаана нь унаа машин, шатахуун, гар утас гээд нэмээд нэмээд хамгийн дээд тал нь 500 орчим сая төгрөг болж магадгүй. Гэхдээ дэд сайд нарын үнэ цэнэ, ач холбогдол нь ийм мөнгөөр хэмжигдэхээргүй юм.

Тодруулбал, олон улсын хурал, чуулган, уулзалтад Засгийн газрын төлөөлөл сайд нар явж байж асуудал шийддэг, зөвшилцдөг. Тэд нэгэн зэрэг явчихвал Засгийн газар долоо хоног бүрийн даваа гарапг хийдэг хуралдааныхаа ирцийг гүйцээж чадахгүй байдалд хүрэх тул дэд сайд байдаг аж. Ингэхдээ дэд сайд нар Засгийн газрын хуралдаанд оролцохоос илүү сайдаа төлөөлж олон улсын үйл ажиллагаанд оролцож, шийдвэр гаргахад Монголоо төлөөлдөг байна.

Мэдээж энэ зуур яам болгонд Төрийн нарийн бичгийн дарга ажилладаг шүү дээ гэж сануулах, тэднийг санал болгох хүн гарч мэдэх юм. Үүнд ч, хариулт бий. Бусад улсаас сайд, салбарын тэргүүн ирсэн байхад зөвхөн Монголоос төрийн албан хаагч очно гэон үг.

Тэр хэрээр шийдвэр гаргах, зөвшилцлийн үр дүнд сөргөөр нөлөөлөх магадлал их. Яагаад гэвэл Төрийн нарийн бичгийн даргын албан тущаал, үнэлэмж нь сайдын түвшинд хүрэхгүй. Энэ мэтээр дэд сайдын хувьд маш олон давуу тал, ач тус бий.

Тэгэхээр жингийн туухайнд дэд сайдтай Монгол Улс, С.Ганбаатар гишүүний хэлсэн 455 сая төгрөг хэмнэсэн Монгол Улсыг жишээд үзэхэд гэмгүй.