УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.01.16

О.Баасанхүүг Өргөдлийн байнгын хорооны даргаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ дахь “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн гишүүн О.Баасанхүүг томилох асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулахад 55 гишүүн оролцсоноос 50 дэмжлээ.

Түүнийг томилох үеэр зарим гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна. 

:Д.Ганбат: Гишүүнийг дэмжиж байна. 

Б.Бат-Эрдэнэ:Иргэдийн эрх ашгийн үүднээс хандаж ажиллах ёстой.

Гишүүнийг дэмжиж байна. Энэ байнгын хороо өмнө нь тодорхой хэмжээний асуудлыг шийдэж явсан. Иргэдийн эрх ашгийн үүднээс хандаж ажиллах ёстой.