2015.01.26

И.Нарантуяа: Хүүхэд бүрт хүрч ажиллахыг хичээж байна

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяатай ярилцлаа.

Ер нь бид гурван сая дах иргэнээ хүлээн авахад бэлэн үү. Хүүхдүүддээ хэр анхаарч байна вэ ?

Ер бол хүүхдийн асуудлыг бид салбарын зохицуулалтын хүрээнд анхаарч ажилладаг. Энэ чиглэлээр Хүүхдийн төлөө газар маань хүүхдийн өсөлт хөгжилд оролцоо болон хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар тодорхой хүрээнд хүрч ажилладаг.

Гэхдээ эрүүл мэндийн чиглэлээр гэхэд үүнийг анхаарахгүй байх аргагүй юм. Хүүхдийн байгууллага бол хүүхэдтэй холбоотой бүх л асуудлыг хариуцах үүрэгтэй.

Ер нь Монголын хүүхэд бүрт хүрч ажилладаг гэж хэлж чадах уу та ?

Хүүхэд бүрт хүрч ажиллахыг хичээнэ. Гэхдээ хүүхэд бүрт хүрч ажилладаг салбарууд байна. Боловсролын байгууллага, яамдууд түлхүү ажилладаг. Бидний хувьд хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд яах вэ гэдэгт түлхүү анхааран ажилладаг.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү