2015 онд Оросын 200 гаруй банк дампуурч магадгүй
Оросын төв банк барууны санкцитай холбоотой бодлогын хүүгээ эрс нэмжээ
2015.01.28

2015 онд Оросын 200 гаруй банк дампуурч магадгүй

Оросын Макро эдийн засгийн шинжилгээний төвийн экспертүүд 2015 онд Оросын 200 гаруй банк дампуурч магадгүй гэсэн дүгнэлт хийжээ.  Хэрэв төрөөс олигтой дэмжихгүй бол цаашлаад 2016 онд 160 орчим банк дампуурах төлөвтэй. Тус төвийн судалгаагаар эдгээр банкийг аврахад 2015 онд 900, 2016 онд 500 тэрбум рубль хэрэгтэй юм байна. 

Хэрвээ Оросын төв банк бодлогын хүүгээ бууруулахгүй бол 500 гаруй банканд төрийн тусламж зайлшгүй хэрэгтэй.  Энэ тохиолдолд ойрын хоёр жилд 1,8 их наяд хэрэгтэй.  Экспертүүдийн үзэж буйгаар төв банкны бодлогын хүү 17-37% байх ажээ.