Монгол хүний ур ухаан шингэсэн сар шинийн бэлэг хамгийн их эрэлттэй байна
Тус арга хэмжээ энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд ирэх сарын 17-ныг хүртэл зохион байгуулагдах юм.
2015.01.30

Монгол хүний ур ухаан шингэсэн сар шинийн бэлэг хамгийн их эрэлттэй байна

Монгол түмний уламжлал болсон Цагаан сарын баярыг тохиолдуулан нийслэл хотын зургаан дүүрэгт сар шинийн үзэсгэлэн худалдаа болж байгаа билээ.

Тус арга хэмжээ энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд ирэх сарын 17-ныг хүртэл зохион байгуулагдах юм.

Чингэлтэй дүүргийн хувьд Тусгаар тогтнолын талбайд үзэсгэлэнг

худалдаа явуулж байгаа бөгөөд үндэсний уламжлалыг шингээсэн маш олон бүтээгдэхүүнийг дэлгэн тавьжээ. Архангайн Чулуутын алдарт цагаан ааруул, ээзгий, өрөм бяслаг, гүзээтэй тос, айраг цагааг Чулуутын малчид, үйлдвэрлэгчид нь өөрсдөө ирж маш хямд үнээр борлуулж байгаа ажээ.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч бойжигч нар өөрсдийн сэтгэл зүрх, ур ухаанаа шингээн байж хийсэн дээл хувцас, ууж, хантааз, эсгий бойтог, эсгий углааш, зүү ороон шагласан хөөрөгний дайлан, найман шаргын цутгамал, ноос ноолууран даашинз, цамц, өмд,

ЧД-Бизнес инкубатор төвийн бойжигч Б.Байгалмаагийн эсгий углааш. Тэрээр таван жилийн турш эсгий углааш урлаж байгаа ажээ. Түүний facebook хуудас нь /Монгол эсгий гутал, таавчик/

"Сод" оймс.  Сарлаг, ноос, хөөвөр, тэмээний ноосоор оймс хийдэг. Нийт таван жил оймс хийж байгаа бөгөөд тус арга хэмжээнд 7 төрлийн оймсыг 2500-5000 төгрөгөөр худалдаалж байгаа ажээ.

малгай ороолт, ноос ноолууран оймс, савхин бээлийг сар шинийн гоёл, гарын бэлгэнд зориулж бэлтгэжээ.

Хамгийн гол нь Монгол хүн Монгол түмэндээ зориулж энэ бүхнийг үйлдвэрлэсэн нь эдийн засгийн хямралаас гарах нэгэн гарц гэлтэй. Энэ ч утгаараа үзэсгэлэн худалдаанд худалдан авагч нар их байлаа.