Халиунчуудад хандан гаргах Уриалга
2010.01.11

Халиунчуудад хандан гаргах Уриалга

Унаган нутаг маань 50-80 см-ын зузаан цасанд бүхэлдээ дарагдан айл өрх, хүн мал нь бүгдээрээ зуданд нэрвэгдэж эхэллээ.

Нутгийн гал голомтоо сахин үлдсэн ард олон, үзэсгэлэнт сайхан нутаг усыг минь чимэж байдаг үнэт баялаг түм түмэн мал сүрэгт маань аюул тулгарлаа.
Байгалийн ийм гамшигт нөхцөлтэй тулгарч амь бие хайргүй тэмцэж байгаа нутгийн ард олондоо нийслэл Улаанбаатар, Дархан, хотуудад Эрдэнэт болон Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Халиунчууд бид нутаг усаа гэсэн тэнгэрлэг сэтгэл гаргаж, тусламжийн гараа сунгах, атгасан шагай шиг нягтарч, хамтын хүчээр энэ аюул бэрхшээлийг даван туулах цаг ирлээ.

“Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэдэг Монгол хүн чанарыг илтгэн, холынхон сонсох, ойрынхон үзэхэд хэний хүү хэнээ харуулж нутаг усныхандаа сэтгэлийн хандивыг өргөхийг Та бүхнийг хичээнгүйлэн уриалж байна.

Өнөөдөр биш бол хэзээ туслах вэ,
Бид биш бол хэн туслах билээ.


Унаган нутаг усны тань тэнгэр бурхан Та бүхнийг тольдон харж ивээн тэтгэх болтугай.

Говь-Алтай аймгийн Халиун сумын нутгийн зөвлөл


2010 оны 01-р сарын 17-ны өдөр 15 цагаас МҮСТОрдонд болох
Хандивын тоглолт, Халиунчуудын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хандивын данс: ХААН банк-5326035029

Мөн Төмөр замд байрлах Варьета бизнес төвийн 1 давхарт хандив тусламжийн материал хүлээн авч байна. Та ах дүүс хамаатан садандаа өгөх хандив тусламжийг хаяглан өгөөрэй. Бид хүргэн өгөх болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл: 99075752 99089361 99148434

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.