2010.03.17

Ж.Энхбаяр Ерөнхийлөгчид хандлаа

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тойрогтоо ажиллаад иржээ. Тэрбээр цас зудтай, аймгийн төв нь ундны ус, дулаан хангамжийн дутагдалд орсон гээд бөөн зовлон дээр буусан байна. Эрхэм “депутат” маань ч Алтай хотод анхаарлаа төвлөрүүлж 7 хоног шахуу ажилласны хүчинд  ундны усны гачаалаас хэрхэн гарах талаар  санал солилцож, улмаар уг асуудлыг орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүд хамтарч цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн холбогдох хүмүүст үүрэг өгчээ. Мөн аймгийн төвийн халаалтын өнөөгийн байдалд дүгнэлт хийж хүндрэлээс хэрхэн гарах асуудлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар авч хэлэлцэж, шийдвэр гаргахыг үүрэг болгосон байна.
Мөн хэзээ мөдгүй хөлдөх аюултай болоод буй Алтай хотын байдлыг яаралтай харж үзэн цаг алдалгүй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.